Манай улсын ял эдэлж буй нийт хоригдогсдын 28,5 хувь буюу 1800 орчим нь бага боловсролтой байдаг байна. Мөн бичиг үсэг мэдэхгүй хүмүүс ч цөөнгүй. Тиймээс албан бус боловсролын төв болон зарим дунд сургуулиудтай хамтран бичиг үсгийн боловсрол олгох сургалтанд хоригдож буй бичиг үсэггүй хүмүүсийг хамруулсан байна. Энэ онд гэхэд 232 хүнийг сургаж ар гэртээ захидал бичих, өөрийн хүссэн мэдээллээ олж унших болон цаашид сурч боловсрох боломж олгосон байна.
Мөн хүүхдийн хорих анги дахь бүрэн дунд сургууль нь ял эдэлж буй насанд хүрээгүй хүүхдүүдийг ерөнхий боловсрол олгох сургалтад хамруулдаг аж.
Сэтгэгдэл ( 1 )
tegeed bichig useg zaagaach