Тэйлор Свифт танигдахын аргагүй болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 04

Дуучин Тэйлор Свифт тайзан дээр гаралгүй 10 сар болсон билээ. Шинэ цомог дээрээ ажиллан удаан хугацаанд чимээгүй байсан түүнийг энэ сарын 2-нд тайзан дээр гарч ирэхэд фэнүүд нь арай гэж таньжээ. 27 настай Тэйлор Свифт жин нэмж, бие галбир нь эрс өөр болсон байна. Гэхдээ дуучин бүсгүй жин нэмсэндээ огтхон ч санаа зовнихгүй байгаа нь Калифорниад болсон тоглолт дээр харагджээ. Тэйлор биеийнхээ галбирыг ил харуулсан хувцас сонгож, урьдынх шигээ бүжиглэсэн байна.

Хайртай дуучнаа ийнхүү өөрчлөгдсөнд зарим шүтэн бишрэгч нь сэтгэл дундуур байгаа бол зарим нь дуу нь л чухал болохоос Тэйлорын ямар харагдах нь хамаагүй гэж цахимаар сэтгэгдлээ илэрхийлсэн байв.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(66.181.160.124) 2025 оны 03 сарын 13

Jin nemsen ch uridaniih shigee uzesgelentei bn

4  |  0
taylor(66.181.160.124) 2025 оны 03 сарын 13

Ers ch jin nemeeguu l dee zgr l jhn l 2-3kg nemsen bh

3  |  0
llla(66.181.160.28) 2025 оны 03 сарын 13

That”s my girl

3  |  0
Zochin(202.9.43.223) 2025 оны 03 сарын 13

Zugeer l bn sh d Yun targan bgaan

2  |  0
Зочин(66.181.161.41) 2025 оны 03 сарын 13

Туранхай гэж жигтэйхэн л хүүхэн байсандаа. Яачаа вэ

1  |  2
Top