Шинэхэн ээж 31 настай Ирина Шейк карьертаа анхаарч эхэлжээ. Тэрбээр гоолиг бие, дур булаам төрхөөрөө зул сарын рекламуудыг чимж байна. Ирина хамгийн сүүлд “Reserved” брендийн шинэ жилийн рекламанд тогложээ.
Тэрбээр Жон Кортахарена, Жордана Данн болон Адвоа Абоа нартай хамт тус брендийн зул сарын коллекцийг сурталчилжээ. Тэд алдарт “Jingle Bells”-ийн аян дээр бүжиглэж, 1960-аад оны хэв маягийг донжтойгоор илэрхийлсэн видео олны анхаарлыг татаж байгаа аж.


О.Саша

Сэтгэгдэл ( 0 )