Канадаас авсан шүү. Их л үнэтэй дэлгүүрээс. Нэртэй үйлдвэрийн үзэг. Миний сэтгэл огт хөдөлсөнгүй. Ийм гялгар сайхан үзгээр бичлээ гээд гайхамшигтай үгс урсаж ундарна гэж үү? Хамаг зүйл хэрэглэж байгаадаа биш заяанаас л шалтгаалдаг гэдгийг эртнээс мэднэ. Сайхан үзэгтэй, тохилог ширээтэй бол л сайн сайхан зүйл бичээд байх юм шиг санагчид цөөнгүй.
- Дүү минь, дүү минь одоо чинь хүнийг өмсөж зүүснээр нь үнэлдэг болсон цаг. Гэтэл чи нэг хар өмд, ноосон цамц хоёроос салахгүй юм.
Миний сэтгэл бас л хөдөлсөнгүй. Гагцхүү толгойд бойтог, бойтог, бойтог гэдэг үг өдөржин эргэлдэж байлаа. Хуучин авдрын ёроолд байх миний багын нэхий бойтог. Тэр л бойтогны тухай биччихвэл хамаг хэрэг бүтчих юм шиг санагдаад байх болжээ.
- Эгч ээ, миний бойтог авдарт байгаа болов уу?
- Ямар авдар.
- Ээжийн...
- Харанхуй өрөөнд үз.
Тэдний арван хүн аятайхан амь зуучихаар харанхуй өрөөний буланд ээжийн минь авдар харагдана. Тагийг нь аажуухан нээж доторхийг нь онгичиж гарлаа. Байж байна. Орос эрээн даавуунд их л нямбайлан боожээ. Гаргаж ирээд үнэрлэв.
Гэрийн хаяанд гудас дэвсээд хэвтэж байх юм. Их л халуун өдөр. Гэрийн хаяа сөхөөстэй.
- Ээж ээ, хүйтэн хярам уумаар байна.
- Босож ирээд уу.
Гэрт орвол ээж авдрынхаа өмнө зогсож байна.
- Хөөх энэ хэний гутал вэ?
- Бойтог гэдэг юм аа, хүү минь.чинийх.
- Минийх гэж үү? Марзан юм.
- Чи саяхан л ийм жижигхэн байлаа шүү дээ?
- Та юунд наадхаа хадгалдаг юм.
- Миний хүү хожим ихээ том эр болохоороо хааяа үнэрлэж байг гээд л...
- Заваан юм. Юу үнэртэх юм.
- Цаг нь болохоор мэднэ ээ, хүү минь.
Нулимсаа арчивч аандаа асгарсаар байлаа. Ямар ер бусын үнэр...
Энэ амьдралын үнэр хүртэл хувирчээ. Бойтог руугаа явахсан.
/Зохиолч П.Батхуяг/
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 24 )
Ystoi gy oguulleg (best)
Ystoi gy oguulleg (best)
Ystoi gy oguulleg (best)
Ystoi gy oguulleg (best)
Ystoi gy oguulleg (best)
Ystoi gy oguulleg (best)
Ystoi gy oguulleg (best)
Ystoi gy oguulleg (best
Ystoi gy oguulleg (best
Ystoi gy oguulleg (best
Ystoi gy oguulleg (best
Ystoi gy oguulleg (best
Ystoi gy oguulleg (best
Ystoi gy oguulleg (best
Ystoi gy oguulleg (best
Ystoi gy oguulleg (best
Ystoi gy oguulleg (best
Ystoi gy oguulleg bnn
НАМАЙГ ДАГААРАЙ
Zza biclee2
Мал үгүүлэг
Gy ugullg bn\n
Сайхан\n
saikhan uguulleg bna