УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ыг тараахаар өөрийн албан бланк дээрээ гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн тухайгаа мэдэгдэж, өчигдөр /2018.11.19/ хэвлэлийн хурал хийсэн билээ.
Энэ үеэр тэрбээр “УИХ-ын чуулган дээр би Засгийн газар огцор, УИХ тар гэсэн шаардлага тавьсан. Үүний дараа миний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Т.Зөнбилэг чуулганы үеэр хэлсэн миний байр суурийг зарим телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагаар тараасан. Түүний дараа туслахыг маань 23:00-24:00 цагийн үед 25 дугаар эмийн сангийн орчимд байх гэртээ ороход, араас нь хүн боосон байгаа юм. Мөн урдаас нь нэг хүн гарч ирэн, төмрөөр толгой руу нь хэд хэд цохисон байна. Энэ үйл явдал болсоны дараа Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Шүүх шинжилгээний хариу удахгүй гарна. Үүнийг би албан тушаал эрх мэдлийн төлөө хийж байгаа ажил гэж харж байгаа. Сүүлийн үед надад “Засгийн газрыг огцруулбал хохь чинь шүү” гэсэн утгатай өөрт болон гэр бүлд заналхийлсэн мессеж их ирж байгаа. Зохион байгуулалттай хийж байгаа энэ ажил надад өгч байгаа улс төрийн сануулга байж болзошгүй гэж үзэж байна” хэмээсэн байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын өгсөн энэхүү мэдээллээс өөр нөхцөл байдал үүссэн гэдэг нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ.
Болсон явдлыг энд дурдвал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын туслахаар ажилладаг Т.Зөнбилэг нь Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд оршин суудаг бөгөөд тэрбээр арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан байна. Өргөдөлдөө “2018 оны арваннэгдүгээр сарын 18-ны шөнийн 02.30 цагийн үед өөрийн гэр болох Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, 40 дүгээр байрны шатаар өгсөж байхад үл таних хоёр хүн араас нь боож, нүүрэн тус газарт нь хатуу зүйлээр цохиж, өшиглөн гэмтэл учруулан зугтаасан” гэжээ.
Т.Зөнбилэгийн гаргасан дээрх өргөдлийн мөрөөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад өргөдөл гаргагч Т.Зөнбилэг болсон үйл явдлыг гуйвуулан бичсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Тэрбээр, хэрэг гардаг шөнө /2018.11.17/ Сүхбаатар дүүрэгт байрлах “Грандхаан айриш” пабын вип өрөөнд өөрийн үеэл дүү болох С.Мөнгөнсүх болон түүний найзуудын хамт архи хуваан ууж, улмаар маргалдаж, Т.Зөнбилэг лаазтай ундаа авч шидсэн нь үеэл дүүгийнхээ цээжинд оносон байна. Харин үеэл дүү нь эргүүлэн түүн рүү лаазтай ундаа шидсэн нь Т.Зөнбилэгийн толгойн тус газарт онож, хагалан гэмтэл учруулсан нь тогтоогджээ.
Улмаар С.Мөнгөнсүхийг сэжигтнээр тооцон баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгсөн байна. Энэхүү хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа ажээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 38 )
Тийм байлгүй дээ, энийг хэн л тоож зовов гэж.
Улаан цагаандаа тулжээ. Мөнхбат төрийн ордонд түмний нүдэн дээр шоудахаа больмоор юм. Шүлгээ уншиад яруу найрагчийн мөрөө хөөвөл таарна. Их эдэрсэн залуу. Эвэр нь овоо ургасан вм шигээ.
Өмнөөс нь ичиж үхмээр юмаа. бүүр цагаандаа гарчээ. муу дээрээ улам тэнэг байдалд орчихлоо доо. эхнэр хүүхэд нь яасан их ичдэг бол.
энэ хүмүүс муу гэснийг нь хэт муулаад сайн гэснийг нь хэт магтаж ярихаа больвол яасийн өөрсдийнхөөрө дүгнэж сураач. цагдаа нарт итгэхэд хэцүүшдэ тэд чинь төриин томчуудын жинхэнэ гар хөлнөшд тэд нь тушаал өгвөл хуульаар халхалж юуг ч хийнэ.
ААВЫНХАА НЭР СҮРИЙГ БОД НИЙТЛЭЛЧ СЭТГҮҮЛЧЭЭ ХИЙГЭЭД ЯВ ХҮҮ МИНЬ ДАРВААН УРУУЛТ БАЛЛАНА ШҮҮ ЯАВЧ ОЛИГТОЙ ХҮН БИШ ӨШ ХОНЗОН САНАСАН ХҮН ХЭЗЭЭ Ч ОЛИГТОЙ ХҮН БИШ МӨР МӨРӨӨ ХӨӨ БҮҮ ЗУУРАЛД
Zuvluhduu tarhia bariulchihsan uuriin tolgoigui hun bolohoo haruullaa daa.
ehelj yndaanii sawaarshidsen zunbelgiig bas horih heregtei zun bileg ehelj sgideeguu bol ueel ni shidehguuch bsan yum biluu hamt hori turiin ordnoos hydlaa medeelel hiij yls turjuulsen munhbat haryitslagaa huleej ogtsor
Менхбат юун ч гоомой юм бэ. Улс терийн золиос болсон гэж ирээд л суртэй гэгч нь чухал царай гаргаж ирээд л мэдээлэл хийгээд байсан. Ичиж ухмээр юмаа.
туслах нь өөр шиг нь цүнхий нь барьж гүйдэг хүн байх да
ЭНЭНИЙ ТУСЛАХЫГ ХЭН ТООЖ ЗОДОХОВ ДЭЭ.
Овилогогүй худалч.Хүрэлсүх эгэ хоёроос ч их юм гарнаа....
Hulhi hudalch hulgaich munhbatiig shorond hiij tavantolgoigoos hussan olon terbum tugrugiig n tuluuleeee
За Мөнхбат гэгчийн үнэн царай, цаад төрх нь ил гарлаа.Байр суурьгүй,албан тушаалын төлөө юуг ч хэнийг ч гүтгэж чаддаг, нүдээ ухахаас буцахгүй этгээд байна. Хэн д хэрэггүй байж өөрийгөө дөвийлгөнө.
Хаянхярваач гэсэн хонзогноол гүйгээд байна даа цаана чинь
Eneni barlag oortoon taarsan l uym baigaa
erguu shagchin pizdaa vei ene munkhbat chine
ичгүүргүй, хувийн хонзонгоо төрийн албатай хутгаж завааруулсан, овилглгүй амьтан. Чи өөрөө ийм юм зохион байгуулж, засгийн газар луу дайрч увайгүйтэн гүтгэснээрээ өөрөө огцор. Бас үхэх хүн ханьсаг гэгчээр их хурлыг огцруулна гэчжээ. Ийм увайгүй, амины эрх ашгаа бодсон амьтдыг шууд зайлуулах хэрэгтэй, өөрөө огцор. Чи ирэх сонгуулиар лааз өшиглөх нь тодорхой
Ер нь Мөнхбат төрийн түшээ байхаар төлөвшсөн залуу биш. Байртай нь холбоотой асуудлаар сошиалаар шуугисны төлөө өрвөлзөөд л парламентыг тараах санал оруулах үндэслэлийнхээ нэг болгож ярихыг нь бид сонслоо шдээ
мөнхбатыг чинь овоо ирээдүйтэй . эх оронд минь юм бүтээх хүн гэж бодож байсан нь юу болж байнаааа
инээдтэй л юм болох юм ирэх сонгуульд хошин шогийнхоо хэдийг сонгоод оруулссан ч эднийг гүйцэхгүй байхаа
ЭНЭ НОВШ ДАНДАА ХУДЛАА ЯРЬЖ, ЯМАР НЭГЭН СЭДЭВ ГАРВАЛ ХОНЗОГНОЛДОО АШИГЛАСАН УВАЙГҮЙ ЛАЛАР
онигоо онигоо онигоо
Хаха МАНгарууд нээрээ алах юмаа. Ундааны лаазанд оногдсоноо трубагаар цохиулсан юм шиг сүр бадаруулаад. Үнэхээр трубагаар цохивол энэ дурак нь босож ирэхгүй хүнд гай болох байх
мөнхбат гэх иймэрхүү гөлөгнүүдийн уяа угаадас хоёрыг тааруулж байхгүй бол эргэж эзнээ урдаг юмшүүдээ
танк хүлдэгийнхан болиочээ? одоо эвлүүлэг болго мөнхбатаа чамайг хэн тоох вэдээ????????
Хонзогногч Ж. Менхбат архичин зевлехеерее улс терийн шоу хийж тереерее тоглож байгаа явдалд хэрэг vvсгэж шалгах хэрэгтэй. Зенбилгийг яагаад vеэлтэй нь хамт хорихгvй байгаа юм. Шударга л юм бол Зенбилэг, Ж. Менхбат 3 Урьдчилан хориход хамтдаа л суух естой шvv. Хамгийн гол буруутан нь Зенбилэг тvvгээр шоудаж терийг тvйвээж байгаа уран сайхны халил ихтэй Ж. Менхбат хариуцлагаа хvлэээ еерее сайн дураараа УИХ- ын гишvvнээсээ огцор!!!!
Энэ хар хог чинь яагаад байгаа юм бэ нийгэм бухимдалтай байхад хажууд нь хувийн асуудлыг хувьсгалын болгож шоудад болиочээ
Ийм хөгийн юмс хувийн асуудлаа улс төр хийж ард олныг түйвээж байгаа энэ тэнэгийг тоох гөлөг байхгүй өөрийгөө их юманд бодсон
Uneheer shaarnuud ymdaa.
Худлаа шоучин
Арай ч дээ. Тэгээд тэр туслах нь юу болсноо үнэнээр нь хэлээгүй юм байхдаа. Ийм туслахтай хүн өөрөө ямар хүн бэ. Бүр аймаар луйварчин байгаа даа.
Архангайн новш
Odoo yah ve??? ene humuusiig dandaa hudlaa yriad arai ch dee bolioch dee
за харав уу Мөнхбатаа Чамайг ер нь Хэн тоож Чиний үгэнд Итгэх вэ дээ аан Хөгийн Новш худлаа Шоудсан ингэж л Чи Олон түмэндээ нэр нүүрээ барна даа Худлаа Сүржигнэсэн Ялаа ч Чамайг тоож оролдохгүй аан
мөнхбат онигоо,,,
Haha Ene yostoi ichehee bolchihson luivarchin yumaa Dandaa hudlaa dandaa hulgai
Tiim l baij taarna. Hudalch!