Та одоогийн ажлаасаа уйдаж өөр ажилд орохыг хүсч байна уу, эсвэл төлөвлөгөөтэйгээр карьерээ өсгөхөөр ажлаа өөрчлөх гэж байна уу?
Хүний нөөцийн зөвлөх, ментор Martin Yate дээрх асуултад ингэж хариулж байна.
Ажлаа өөрчилж өөр компанид ажиллах, төлөвлөгөөтэйгээр карьераа өсгөх зорилготой өөрчлөлт хоёр бол маш том ялгаатай зүйлс юм.
Хүмүүс цаашид компанидаа ахиж дэвших боломжгүй учраас өөр ажил хайдаг. Хэрэв ажлаас халагдсан бол аль болох түргэн орлогын эх үүсвэртэй болох хэрэгцээ шаардлага гарна. Мөн тэдэнд сэтгэл санааны болон санхүүгийн дарамт ирдэг тул ихэвчлэн санал болгосон эхний ажлын саналыг авдаг. Энэ бол стратегийн өөрчлөлт биш энгийн ажлын өөрчлөлт болдог.
Үүнээс болж хүмүүс хагас цагаар ажиллах, ажилдаа дургүй байх, ажилд нь ахиц дэвшил гарахгүй тохиолдлууд гардаг.
Иймээс та энэ асуудалд анхаарлаа хандуулж байр сууриа эргэн харж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй таны ур чадвар, туршлага хэрхэн уялдаж болохыг бодох хэрэгтэй. Бидний олонх нь хүсч буй ажил, олох цалин хөлс, түүнд зарцуулах цаг хугацаа, өөрийн ур чадвартаа дүн шинжилгээ хийж чаддаггүй.
Иймээс та өөрийн карьердаа хүрэхийн тулд бодит төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.
Та ур чадвар, туршлагаа зөв үнэлэх, дүн шинжилгээ хийх, бодож төлөвлөх хэрэгтэй. Мөн өөрт сайнаар нөлөөлж, тусалж чадах, хамт хөгжих хүмүүстэй холбоо тогтоох хэрэгтэй. Ингэж зорилготойгоор ажлын карьераа төлөвлөж, бэлтгэж эхлэхэд одоо ажиллаж байгаа ажлын гүйцэтгэл сайжирч, ахиц дэвшил илт гарах болно. Та энэхүү туршлагыг хэрэгжүүлснээр хаана байгаа газраа өөрийгөө харуулах, сурталчлах боломжийг нэмэгдүүлнэ.
Та өөрийгөө бэлтгэж, чадваржуулахын хажуугаар зорилтот компаниудын жагсаалт үүсгэж, мөн мэргэжлийн холбоодын гишүүнчлэлтэй болох, хэвлэл мэдээллийн харилцааг зохицуулах мэргэжилтнүүдээс бүрдсэн сүлжээг үүсгэх нь жинхэнэ стратегийн шилжилтийн бэлтгэл болно.
Танд амжилт хүсье.
Та энд дарж илүү их мэдээллийг авна уу
Сэтгэгдэл ( 0 )