Залууст хөрөнгө оруулалт хийж, Ментор өдөрлөг зохион байгууллаа

2019 оны 04 сарын 01

Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас (АмЧам Монгол) гурав дахь жилдээ АмЧамын Ментор Өдөрлөг буюу зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2019 оны гуравдугаар сарын 30-ний өдөр ХААН Банк Цамхагт амжилттай амжилттай зохион байгууллаа.

Оюутан залуус бүтэн өдрийн турш Монголын тэргүүлэх бизнесийн манлайлагчдын илтгэлийг сонсож, шилдэг компаниудын хүний нөөцийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч ажлын байранд үүсч буй шинэ чиг хандлага, эзэмших шаардлагатай ур чадвар болон өөрсдийн нөөц бололцоогоо хэрхэн бүрэн дүүрэн ашиглан карьераа амжилттай ахиулах талаар мэдээлэл сонслоо.

АмЧамын энэ жилийн Ментор Өдөрлөгт их, дээд сургуулиудын төгсөх ангийн 100 оюутан оролцсон бөгөөд АмЧамын гишүүн байгууллагууд болох ХААН Банк, М-Си-Эс, Ард Санхүүгийн нэгдэл, ING, Herbalife Nutrition, Porsche компанийн гүйцэтгэх удирдлагууд урилгаар хүрэлцэн ирж бүтэн өдрийн турш панел хэлэлцүүлэг өрнүүлж, лекц уншиж, ажил мэргэжлийн амжилтаа хэрхэн эхлүүлсэн туршлагаасаа хуваалцаж, оюутнуудад урам зориг өгөх яриа хийж, сонирхсон асуултад хариулав. Мөн энэхүү өдөрлөгт ХААН Банк, Оюу Толгой, Ард Санхүүгийн нэгдэл, Kempinski Hotel Khan Palace, Porsche, Herbalife, ING зэрэг АмЧамын долоон гишүүн компанийн хүний нөөцийн 10 мэргэжилтэн оролцож ажлын өргөдөл, намтараа хэрхэн зөв бичих, ажлын ярилцлагын үеэр ямар ур чадвараа илүү тодотгон ярих талаар практик зөвлөгөө өгч, тодорхой ур чадвар олгох сургалт явуулсан юм.

Өндөрлөгт АНУ-ын Элчин сайдын яам oролцож гадаадад суралцах боломжийн талаар зөвлөгөө өгсөн юм.Нээлтийн арга хэмжээнд АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Ойбек Халилов хэлсэн үгэндээ, "АмЧам Монгол нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг хөгжүүлж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой та бүхнийг өнөөдөр урьсан билээ. Oюутнуудад бодит ур чадвар олгож, урам зориг өгч, зөв сэдэл төрүүлэхийг зорьж байгаа юм. Та бүгдэд хандаж хэлэхэд хамгийн чухал нь зөв хандлагатай бас хариуцлагатай байх юм," гэж онцлов.

АмЧамын энэ жилийн Ментор Өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Herbalife Nutrition, Porsche компаниуд, ивээн тэтгэгчээр ХААН Банк тус тус ажиллаа.АмЧам Монголын тухайАмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх,бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татахчиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоондтооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол ньАзи Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхондалайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top