Дэлхийн улс орнууд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэрхэн тэнцвэртэй хангах вэ гэдэгт анхаарч, энэ чиглэлд үйл ажиллагаагаа илүү төвлөрүүлэх болсон. Монголын банкуудын холбооноос анх санаачлан “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр” (ТоС хөтөлбөр)-ийн 8 зарчмыг тодорхойлж, арилжааны банкууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн билээ. ТоС хөтөлбөрөөс жил бүр тухайн онд тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжин ажиллах ТоС Манлай банкыг шалгаруулдаг бөгөөд 2019 онд ХААН Банк Манлай банкаар сонгогдон ажиллаж буй. ТоС хөтөлбөрийн Байгаль орчноо хамгаалах 1-р зарчим болон үлгэрлэн манлайлах 8-р зарчмын хүрээнд өнгөрөгч амралтын өдрөөр ТоС хөтөлбөрийн гишүүд болон ХААН Банкны ажилтнууд, “Signature” харилцагчид, түншүүд хамтран мод тарьж, нийслэл хотынхоо ногоон байгууламжид өнгө нэмлээ.
ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “Үндэсний мод тарих өдөр”-ийг тохиолдуулан “ХААН Банкны ой” хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг. Үүний хүрээнд Монгол орон даяар байрлах ХААН Банкны салбар, нэгжийн ажилтнуудын оролцоотой өнгөрсөн хугацаанд нийт 23,000 ширхэг мод, бут тарьж, ургуулсан бөгөөд энэ жил нийслэлд 200, орон нутагт 1,000 мод тарихаар төлөвлөөд буй юм.
ТоС хөтөлбөрийн хувьд банк, санхүүгийн байгууллагуудаар дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хариуцлагатай хамтран ажиллахыг зорьдог. Аж ахуйн нэгж байгууллагуудыг байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулахыг дэмжих нэг гол оролцоо, эдийн засгийн хөшүүрэг бол банкууд аливаа төрлийн санхүүжилт олгохдоо байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа нэвтрүүлэх, зээлийн шаардлагыг энэ чиглэлд сайжруулах, өндөржүүлэх нь чухал юм.
Цаашид ХААН Банк тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмын дагуу байгаль орчинд ээлтэй, тэгш эрх, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өвийг хамгаалах, “Ногоон эдийн засаг”-ийн өсөлтийг дэмжих, ил тод хариуцлагатай байдлыг дэмжихэд манлайлан ажиллах болно.
Бид зогсолтгүй бүтээсээр...
Сэтгэгдэл ( 0 )