ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв (ЖДБЭДТ)-өөс санаачлан жижиг дунд бизнес эрхэлж буй захирал, удирдлагуудад баг хамт олноо хэрхэн зөв удирдах, ирээдүйн амжилт өөд тэмүүлэх сэтгэлгээ, ур чадварыг нь хөгжүүлэх чадавхижуулах зорилгоор "БИЗНЕСЭЭ УДИРДАХ УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР” боловсруулж, 2019 оны 5-р сарын 23-наас 6-р сар 13-ныг хүртэл 4 долоо хоногийн хугацаанд /пүрэв гараг бүр/ сургалт зохион байгуулах юм.
Бизнес эрхлэгч удирдах ажилтныг чадавхижуулах, баг хамт олноо хэрхэн зөв удирдах, ирээдүйн амжилт өөд тэмүүлэх сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх замаар банкны ирээдүйн зорилтод зах зээлийн эрсдэлийг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, улмаар урт хугацааны, үнэнч харилцагчийг бэлтгэхэд оршино.
Жижиг дунд бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих зорилгоор удирдлагын арга барилыг чадавхижуулах хэрэгцээ шаардлага бий болоод байна.
Бизнес эрхлэгч /удирдах ажилтан/ нь тавьсан шаардлага, үзүүлэлтүүдийг хангасан жижиг хэмжээний компаниудыг хамруулан танхимаар сургалт орно. Ингэснээр сургалтад оролцогчид хувь хүний хөгжил талдаа дэвшилттэй, баг хамт олноо зөв чиглүүлэн удирдах ур чадвартай, өсөн дэвших хүсэл тэмүүлэлтэй болсон байхад чиглэнэ.
Зохион байгуулагч: ЖДБЭДТ
Сургагч багш: ЖДБЭДТ-ийн зөвлөх багш нар, “Ганабелл” институт, “NCS” ХХК-ийн захирал Д.Болор
Оролцогч: ХААН Банкны харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгчид
Хугацаа: Элсэлт тус бүрийн үргэлжлэх хугацаа 4 долоо хоног байна.
Хөтөлбөрт оролцогчдын тоо: Нэг удаагийн элсэлтээр анги дүүргэлтийг 20-25 харилцагчаар бүрдүүлнэ.
Хөтөлбөрт оролцогчдод тавих шаардлага:
Энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 2019.05.08-2019.05.22-ны дотор ЭНД дарж онлайнаар бүртгүүлэх боломжтой. Мөн ХААН Банк Сөүл Оффис, 2 давхарт, ЖДБЭДТ-ийн сургалтын танхимд бүртгэл явагдаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 11-332333-4378, 95954295, 99095537 дугаарын утаснаас лавлана уу.
Сэтгэгдэл ( 0 )