Европын сэргээн босголт хөгжлийн банкны гаргасан судалгаагаар энэ онд Монгол Улсын эдийн засаг 6.2 хувь болж өнгөрсөн оныхоос буурах төдийгүй, 2020 онд 5.0 хувь хүртэл унах эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа.
Хэрэв “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаандаа байвал эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө гэж мэдэгдээд байна. Мөн түүнчлэн томоохон бүтээн байгуулалтыг дагаад хувийн секторын эдийн засгийн багтаамж нэмэгдэнэ гэдгийг онцолжээ. Гэвч дотоодын улс төрөөс шалтгаалсан тогтворгүй байдал, нам, эвсэл хоорондын тэмцэл Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж дүгнэсэн байна. Худалдааны асар их хамааралтай БНХАУ-ын өсөлт алгуур байгаа нь ч эдийн засаг унахад нөлөөлөх том эрсдэл гэдгийг сануулжээ.
Сэтгэгдэл ( 0 )