Монголын ажлын байрны төв сүлжээ Biznetwork.mn нь 4800 гаруй гишүүн байгууллагатай хамтран ажилладаг ба харилцагч байгууллагынхаа удирдах албан тушаалтан болон хүний нөөцүүдэд зориулсан "HR EVENT" сургалт арга хэмжээг 2 сар тутамд зохион байгуулдаг.
HR EVENT арга хэмжээ болгонд Монголын бизнесийн салбарын арвин туршлагатай лидерүүд оролцож, бизнесийн ертөнц дэх онол, практикийн мэдлэгээ түгээн, туршлагаа хуваалцдаг.
Энэ удаагийн сургалтын багшаар "Айхотел" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "JCI Монгол" байгууллагын 2019 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Золбадрал уригдан "Хувь хүний өрсөлдөх чадвар, хувийн брэндинг” сэдвээр лекц уншсан юм.
Сургалтад 130 гаруй байгууллагын 180 орчим удирдах ажилтан болон хүний нөөцүүд хамрагдсан ба сургалтаар хувь хүн брэнд болохын давуу тал болон амжилтад нөлөөлөх ур чадвар, ажилтан хүний одоо үе болон ирээдүйн хувьсал зэрэг сонирхолтой сэдвүүдийг хөндлөө.
“Ухаантнууд зорилгынхоо төлөө бусад нь хүслээ дагаж амьдардаг”
Сургалт 2 цагийн турш үргэлжилсэн бөгөөд Networking–р үргэлжилж хоорондоо танилцан мэдлэг туршлагаа хуваалцсан өдөр боллоо.
“HR EVENT”-ийн сургалт бүр байгууллагын хөгжил дэвшилд зориулсан санал зөвлөмжөөр баялаг байдаг нь үр өгөөжөө өгч, мэдлэг, туршлага нэмж байдаг гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.
“Амьдрал бол шатан урсаж буй лаа биш,
харин агшин зуур гарт чинь баригдаж буй шидэт бамбар юм.
Түүнийг хэн нэгэнд дамжуулан өгөхөөсөө өмнө чадах хэрээрээ дүрэлзүүл…”
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу
Сэтгэгдэл ( 0 )