- АЖЛЫН ТУРШЛАГА VS ШИНЭХЭН ТӨГСӨГЧ –
Бизнесийн ертөнц хурдтай хувьсаж, өсөлттэй зах зээл мэргэжлийн тоглогчоо үгүйлж байна. Шинэ ажлын байран дахь милениалуудын өрсөлдөөн суларч, “Y generation” (20-35 насныхан) хөдөлмөрийн зах зээлийн гол ажиллах хүч болсон энэ үед өөрт тохирсон ажлаа хэрхэн сонгох вэ? 2018 оны хувьд компьютер, анагаах ухаан, физик, хими, биологи, газар зүй, математик статистик, нийгэм, эдийн засаг, тээвэр, багш боловсрол судлал зэрэг мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 70.9-76.5 хувьтай байна. Үүнтэй уялдуулан ажлын туршлагагүй бол сэтгэлдээ нийцсэн ажилдаа орж чадахгүй гэх хандлага залуу үеийнхэнд бий. Магадгүй та ч гэсэн тэдний нэг юм биш биз? Тэгвэл наашаа түр суу. Хамтдаа ярилцаж, гаргалгааг нь олъё. Бидний хувьд “Эхлээд багаас нь хийж сур” гэдэг ээж, аавын үг хэдийнэ ард хоцорсон болохыг сануулж байна. Хөдөлмөрийн зах зээлийг бидний зүг 180 градус эргүүлж, ажилд оронгуутаа өөрийнхөө хэн болохыг харуулж, том төслүүд дээр ажиллах боломж буйг илтгэх хэд хэдэн боломж байгааг дор дурдъя.
Үүний хажуугаар СЭЗИС-иас зохион байгуулсан Санхүү, менежментийн улсын 7-р олимпиадыг хамтран зохион байгуулж, хувь хүний хөгжил, ажлын байранд гараад амжилттай ажиллахад шаардагдах ур чадвар, банкны салбарын ирээдүйн чиг хандлага зэрэг сэдвээр оюутнуудад мэдээлэл өгсөн байна.
Мэдээж эдгээр олимпиад, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд амжилт үзүүлсэн оюутнуудад ажлын байр санал болгодог нь бидний анхааралд өртсөн юм. Энэ мэтээр аливаа уралдаан, тэмцээнүүдэд амжилт үзүүлбэл “акул”-уудын хараанд өртөх амархан.
Шинэхэн сонин дуулгахад, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан ХААН Банкнаас “Цалинтай дадлагын хөтөлбөр” зарлажээ. Өнгөрсөн 2018 онд ХААН Банкинд тус чиглэлээр 12 оюутан цалинтай дадлагажиж, зургаа нь одоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна. ХААН Банкны хувьд дадлагын хөтөлбөрт нээлттэй ханддаг бөгөөд 2018-2019 онд 300 орчим оюутан тус банкинд дадлага хийж, мэдлэгээ бататгасан байна.
- АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР -
Шинэ үеийн удирдлагын арга барилд байгууллагаа үр ашигтай, бүтээмжтэй удирдахын тулд ажилтнууд хоорондын харилцаа, дотоод уур амьсгал, байгууллагын соёлыг чухалчлах хэрэгтэй хэмээдэг. Энэ тухай ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шинээр ажилд авах залуусын харилцаа, хандлага, зан төлөвийг илүүд үзэж, ач холбогдол өгдөг болсон” хэмээжээ. Үнэхээр ч ХААН Банкны ажилтнууд хоорондоо инээмсэглэлгүй зөрж байхыг би олж харсангүй. Ажлын ширээ нь цэмцгэр тэдний хийх ажлын жагсаалт харин дүүрэн байх юм билээ. Хүн бүр өөр өөрсдийн сурсан мэдсэнээ бусдадаа харамгүй хуваалцах, ажлаа чин сэтгэлээсээ хийж чадвал бүх боломжийг нээлттэй хуваалцах соёл мөн л энэ байгууллагаас эхтэй. Шинэхэн төгсөгчийн хувьд шинэ ажилд орчихвол ажилдаа бүхнээ зориулж хэсэгтээ л хувийн орон зайгүй амьдрах юм шиг айдастай байдаг. Тэгвэл бидний жишээ авч буй ХААН Банкны зүгээс ажилтан бүрээ брэнд элч гэж үзэж, тэдний хувийн орон зайг хүндэтгэн “Ажил амьдралын тэнцвэрийг хангах хөтөлбөр” хэрэгжүүлдэг аж. Үүний хүрээнд тус банкны дэргэд сайн дурын 15 орчим клуб ажиллаж байна. Мөн өөрийгөө дайчилж, ажилдаа хичээнгүй хандвал дэвшин ажиллах, суралцах боломж нээлттэй. Үүний баталгаа нь банкны дотоодод хийгдсэн судалгааны дүнгээс харагдана. Тус судалгаанд нийт ажилтнуудын 70 орчим хувийг залуус эзэлдэг ба нэг ажилтан дунджаар 3 жил тутам албан тушаал дэвшиж ажилладаг тухай дурджээ. Энэ бол шинэхэн төгсөгч бидний хувьд тун сайхан мэдээ шүү! Мэдээж ажилтнуудаа сургалт семинарт тогтмол хамруулдаг ба гадаад хэл, магистрт сурвал тэтгэлэг олгодог тухай ажилтнууд нь хамгийн эхэнд онцолж байлаа. Харин удирдлагуудынх нь зүгээс тодруулахад ажилтнууддаа зориулсан “Нийгмийн хөгжлийн сан”, “Ажилтны хуримтлалын сан” байгуулах зэргээр анхаарч ажилладгаас гадна цалин, урамшууллын хөшүүргийг түлхүү анхаардаг хэмээж байсан юм.
- ХАРИУЦЛАГАА ЧИ ХҮЛЭЭХ БОЛ СОНГОЛТОО Ч МӨН ЧИ ӨӨРӨӨ ХИЙХ ХЭРЭГТЭЙ -
Хүн төрөлхтний мөн чанарт хэзээд хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээх чадвар дутмаг байсаар ирсэн. Эрх чөлөөт иргэний амин сүнс нь сонголтоо өөрөө хийдэгт оршдог. Иймд нэгэнт л өөрийнхөө зохиосон дүрмээр тоглох гэж байгаа бол бүх сонголтыг өөрийн гартаа аваарай. Бусдын зөвлөгөөг сайтар сонсож, өөрийнхөө дотоод дуу хоолойтой харьцуулж эргэцүүлэн олон талаас нь тунгаасны дараа “Энэ яг мөн байна” гэсэн эцсийн зогсоол дээр зангуугаа хаяарай. Амьдралын их аянд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 1 )
Ajilguuchuidiig zuzaatgah evii muu archaagui duu nartaa amjilt