Зусланд өнгөрүүлсэн зугаатай нэг өдөр

2019 оны 06 сарын 07

Сургуулийн босго алхаж, эрдмийн их өргөөний эзэд болсон зургаан настнуудын зуны амралт хэдийнэ эхэлж зуслангууд үүдээ нээгээд байна. Хүүхэд багачуудын цовоо цолгиун дуунаар өвлийн турш нам гүм, эл хуль байсан зуслангийн жавар үргэж, амь орсон гэлтэй хөл хөдөлгөөн ихэсчээ. Иймд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор эхний ээлжийн амрагч хүүхдүүдээ хүлээн авч байх үеэр тус зусланг зорилоо.

Биднийг очих үеэр жил бүрийн 6-р сарын 5-нд тэмдэглэдэг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан, ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд тус цогцолбортой хамтран хэрэгжүүлж буй “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлтийг хийж байхтай таарсан юм.

“Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлтийн үйл ажиллагаанд “Найрамдал” зуслангийн I ээлжинд амарч буй 500 гаруй хүүхэд оролцож, төслийн үр шимийг хүртсэн анхны амрагчид боллоо

Төслийн хүрээнд тус цогцолборын Хөгжлийн хөтөлбөрт “Байгаль экологийн боловсрол олгох хөтөлбөр”-өө шинэчлэн нэвтрүүлснээс гадна Хөгжил мэдээллийн ордонд хангайн болон говийн бүсийг илэрхийлэхүйц орчин бүрдүүлж, бүрэн тохижуулан засварлажээ. Ингэснээр тус цогцолборт жилдээ 40 мянган амрагч хүүхдэд олон зүйл амьтан, ургамал болон Монголынхоо түүх, соёлоос суралцах боломжийг бүрдүүлж, тогтвортой хөгжлийн тухай ойлголт, байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх зөв дадлыг эзэмшүүлэхийг зорьж буй юм. Тиймээс энэ төсөл нь тогтвортой урт хугацаанд хэрэгжин олон мянган хүүхэд багачуудын мэдлэг, боловсролд цаашлаад төлөвшилд хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой ажээ.

“Одод” бүлгийн бяцхан амрагчид

 

Бяцхан амрагчид

 

Төслийн нээлтийн үеэр амрагч хүүхдүүд өөрсдийн гараар цэцэг суулгав

 

ХААН Банкны тогтвортой хөгжлийн элч Тогтохоо хүү, Хөгжилөө охин хоёр бяцхан амрагчидтай хамт хөгжилдөж, баяр бэлэглэж байлаа

 

Олон улсын “Найрамдал” цогцолборын дэд захирал Отгонбат Говийн бүсийн тухай танилцуулга хийж буй нь

 

Говийн бүсийг тохижуулсан байдал

 

Төслийн хүрээнд багш нар амрагч хүүхдүүдэд байгаль орчин, амьтан ургамлын тухай сонирхолтой түүх хуваалцаж, мэдээлэл өглөө

 

Хангайн бүсийн тохижилтийг амрагч хүүхдүүдэд амьд байгальд очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц байдалтай хийгдсэн ажээ

 

Хангайн бүсэд амрагч хүүхдүүд ууланд авирах сургуулилт хийх боломжтой

 

Ууланд авирах сургуулилт хийж буй нь

 

Бяцхан амрагчид

 

Хангайн бүсийг тохижуулсан байдал

 

Хангайн бүсийг тохижуулсан байдал

 

Амрагч хүүхдүүд багшийн хамт

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(197.210.45.84) 2019 оны 08 сарын 13

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
Top