Дэлхийн зах зээл дээр бүх төрлийн хийн үнэ галлон тутамдаа 2.75 ам.долларт хүрч 15 центээр унажээ. Сүүлийн таван сарын турш өсөлттэй байсан энэ салбар АНУ-Хятадын худалдааны дайнаас шалтгаалан өнгөрсөн гуравдугаар сараас бага зэрэг хэлбэлзэж эхэлсэн юм. Гэсэн ч хөрөнгийн зах зээл дээр байдал эсрэгээрээ эргэж байгалийн хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаа 27 гаруй центээр нэмэгджээ.
АНУ-ын зах зээл дээр 7.1 центээр унасан бол ОХУ зэрэг улсад найман центээр унасан байна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар ирэх гурван сарын хугацаанд байгалийн хий болон бүх төрлийн хийн үнэ хэлбэлзэж, одоо байгаа түвшнээс ч унана гэж судалгаандаа дурджээ.
Сэтгэгдэл ( 1 )
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: