“HR Event” сургалт "Хямралын үеийн засаглал" сэдвийн хүрээнд явагдана

2019 оны 06 сарын 21

Biznetwork.mn-ийн “HR Event” #27 сургалт, арга хэмжээ: "Хямралын үеийн засаглал" сэдвийн хүрээнд явагдана.

Монголын ажлын байрны төв сүлжээ  Biznetwork.mn нь 4800 гаруй байгууллагатай хамтран ажилладаг ба харилцагч байгууллагынхаа удирдах албан тушаалтан болон хүний нөөцүүдэд зориулсан "HR EVENT" сургалт арга хэмжээг хоёр сар тутамд зохион байгуулдаг.

HR EVENT арга хэмжээнд Монголын бизнесийн арвин туршлагатай лидерүүд оролцож, бизнесийн ертөнц дэх онол, практикийн мэдлэг, туршлагаа хуваалцдаг юм.

Энэ удаагийн сургалтыг "Хямралын үеийн засаглал” сэдвээр Корпорэйт Трэйнинг-ийн үүсгэн байгуулагч, компанийн засаглалын шинжилгээ хөгжлийн хүрээлэнгийн захирал Н.Цогжавхлан орохоор боллоо.

Сургалт 2019.06.28-ны 18:50 цагт, Premium palace-д болно.

Сургалтад оролцохыг хүсвэл доорх линкээр бүртгүүлнэ үү.

https://www.biznetwork.mn/…/r…/VV-UT49K-B8RM2-MF0X1-18SO7-C4

Холбоо барих утас: 70101132

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top