ТӨСӨВ 2019: Засгийн газар хагас жилд 702 тэрбум төгрөг өрөнд төлжээ

2019 оны 07 сарын 29

Хагас жилийн гүйцэтгэлээр Засгийн газар нийт 5,548.8 тэрбум төгрөгийн орлого олж, 4,708.3 тэрбум төгрөгийн зарлага гаргасан гэж Сангийн яамнаас мэдээлж байна. Төсвийн орлого 2019 оны хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 21.9 хувиар өсжээ. Энэ  өсөлтөд уул уурхайн салбарын орлого голлон нөлөөлөв. 

Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээ өссөнөөр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) болон ААНОАТ-ын орлого нэмэгдсэн байна.

Засгийн газар 2019 оны эхний хагас жилд нийт 702 тэрбум төгрөг өрөнд төлснөөс үндсэн төлбөрт 265.1 тэрбумт төгрөг, хүүгийн төлбөрт 436.9 тэрбум төгрөг тус тус төлжээ.

 Төсвийн орлого 5,548.8 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 21.9 хувийн өсөлттэй үзүүлэлт юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого нь Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан болон тэнцвэржүүлсэн орлогоос бүрддэг. 

Тэгвэл Хүний хөгжил сангийн өрийг төлж дууссанаар Ирээдүйн өв санд анх удаа бодит хөрөнгийн хуримтлал үүсэж эхлээд байгаа гэж Сангийн сайд мэдэгдсэн. Хагас жилийн байдлаар Ирээдүйн  өв санд 616.6 тэрбум төгрөг төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс  98.9 хувийн өсөлт юм.

Төсвийн тогтворжуулалтын сан нь гол нэр төрлийн эрдэс, түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс хамаарсан төсвийн орлогын хэлбэлзлийг тогтворжуулах, мөн төсвийн алдагдлыг нөхөх зориулалттай.

Тэгвэл төсвийн  тогтворжуулалтын  санд 31.8 тэрбум төгрөг төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 69.2 хувийн өсөлт болж байна.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 4,900.4 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 18.4 хувийн өсөлт юм.

Төсвийн орлогыг бүрдүүлсэн татварын бус орлогыг харвал 454.3 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 5 хувиар өсжээ.

НӨАТ 1,050.5 тэрбум байгаа нь өмнөх оны мөн үеэс 10.3 хувийн өсөлт, Орлогын албан татвар 1,142.5 тэрбум байгаа нь өмнөх оны мөн үеэс 23.8 хувийн өсөлт байна. Харин бусад татварын орлого 1,328.6 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 23.4 хувийн өсөлт аж.

2019 оны төсөвт улсын болон концессын нийт 1,698.1 тэрбум төгрөгийн 1,293 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ батлагдсан. Үүний 31.4 хувь нь он дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээ бол 68.4 хувь нь 2019 онд шинээр хэрэгжих төслүүд юм. 


ТӨСВИЙН ЗАРЛАГА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top