Нүүрс: Инновацийн шинэ тренд

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Дэлхий даяар нүүрс ашиглан гангаас хэд дахин бат бөх атлаа илүү хөнгөн материал зохион бүтээх үйлдвэрлэл нэмэгдэж байгааг Дэлхийн банкны судалгаанд дурджээ. Энэ үйлдвэрлэлийн манлайд тэртээ 1880-аад оны сүүлээр зохион бүтээгдсэн ч хэрэглээнд нэвтрэх хүртлээ 100 илүү жилийг хүлээсэн “carbon fibre” буюу “нүүрстөрөгчийн мяндас” бичигдэж байна. Үүнийг ашиглан сансрын хөлөг, интернэтийн кабел утас,  гар утас, цахилгаан тоног төхөөрөмжид ашиглаж буй юм. Мөн та бидний өдөр тутамдаа байнга хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжийн гол түүхий эд нь нүүрстөрөгчийн мяндас аж. Нүүрстөрөгчийн мяндас нь гангаас 10 дахин бөх гэдгээрээ онцлог.

БНХАУ болон АНУ батлан хамгаалах салбарын технологидоо аль хэдийнээ нүүрстөрөгчийн мяндсыг ашиглаад эхэлжээ. Аргентин, Бразил, Өмнөд Солонгос зэрэг сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй улсууд энэ талын судалгааг Засгийн газрын бодлого, дэмжлэгээр хэдийнээ эхлүүлээд байна.

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын магнайд нь ч мөн адил нүүрс байх төлөвтэй байна. Одоогийн компьютероос хэд дахин хурдан үйлдлээ өөрөө тооцоолох боломжтой компьютер бүтээх, супер чип зохион бүтээхэд ч нүүрс л гол тоглогч байх төлөвтэй гэдгийг Дэлхийн банкнаас онцолж буй юм. Барилгын материал болон сантехник, барилга угсралт, дэд бүтцийн салбарт нүүрсийг ашиглан илүү бат бөх материал үйлдвэрлэх өрсөлдөөн дэлхий даяар эрчимтэй өрнөж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top