[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хүйтний харшилтай бол дараах зөвлөгөөг баримтлаарай

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Өвлийн тэсгим хүйтэнд арьс тань улайж, загатнан, тууралт гарч таныг зовоодог бол та энэхүү зөвлөгөөг уншаарай. Хамгийн хачирхалтай харшил болох хүйтний харшил нь гадуур явах, хүйтэн газраас дулаан газарт орж ирэх, өвлийн улиралд гараараа юм угаах зэрэг үед илүү их илэрдэг.
 

  • Хүйтэн ус уусны дараа хэл, хоолой тань хавагнаж байвал та хүйтний харшилтай байна. Мөн хүйтэнд явах, хүйтэн ус уусны дараа гэдэс өвдөх нь харшлын шинж.
     
  • Хүйтний харшил нь удамшлын онцлог болон антибиотикийн хэрэглээ, цагаан хорхойтож, шүд цоорсон үед илэрч болзошгүй.
     
  • Өвөл гадуур гараад л нүүр, гар тань загатнан улайж, биржрүүтэн хэцүү байдалд ордог бол бушуухан дулаан, хуурай газар ороорой. Хүйтэн дээр чийг нэмэгдвэл арьс улам их загатнана.
     
  • Байнга дулаан хувцаслаж явах ёстойг сана. Синтетик даавуун хувцас харшлыг илүү өдөөдөг.
     
  • Өвөл гадуур явахад нүд тань улайж, нулимс гарч, загатнаж байвал хамгаалалтын шил заавал зүү.
     
  • Хүйтний харшилтай хүмүүсийн толгой өвддөг. Иймээс өвөлд толгой нүцгэн явж огт болохгүй. Хүйтнээс болсон толгой өвдөлт дулаан газарт ороод аяндаа арилдаг.
     
  • Эм уухаар бол харшлын эмчид үзүүлж, зөвхөн эмчийн бичиж өгсөн жороор уугаарай.
     
  • Хүйтэн ундаа ууж, зайрмаг идэж болохгүй.
     
  • Хүйтэнд амьсгалын зам огцом агшдаг учир гадуур явахдаа ороолт зүүх зэргээр амьсгалын замаа хүйтэн агаараас хамгаалаарай.
     
  • Хүйтний гаралтай харшилтай бол гадаа гарахаасаа 20-30 минутын өмнө нүүр, гар, чихэндээ тос түрхээрэй. Гэхдээ усны орцтой, чийгшүүлэгч тос түрхэж болохгүй. Харин гэрээс гараагүй үедээ нүүр, гартаа чийгшүүлэгч тос сайн түрх. Өвөлд хүний арьс маш ихээр хуурайшдаг.
     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top