"Росатом" компани Канадтай хамтран литийн төсөл хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

ОХУ-ын төрийн өмчит “Росатом” компани Чилийн Атакамын цөлд орших литийн төсөлд хамтран оролцохоор Канадын “Wealth Minerals” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

“Росатом” компанийн охин компани болох “Uranium One” групп Атакамын цөлд орших литийн төслийг 100 хувь эзэмшдэг ажээ.

Санамж бичгийн хүрээнд Атакамын цөлд орших литийн төсөл дээр “Wealth Minerals” технологийн тусламж үзүүлэх тэр дундаа литийг давснаас нь ангилан гаргаж авах өндөр технологиор хангах тухай дурдсан байна.

Түүнчлэн байгальд ээлтэй технологи ашиглан өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тохирчээ.

Росатом компани 2013 оны нэгдүгээр сард “Uranium One” компанийн 51 хувь дээр хяналтаа тогтоож улмаар аравдугаар сард нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн юм. Улмаар 2015 оноос хойш газрын ховор элементийн хайгуулд онцгойлон анхаарах болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top