Оросын никелийн компани арилжаандаа криптовалют ашиглана

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

ОХУ-ын никелийн салбарын томоохон компани болох “Норильский никель” компани металлын арилжаандаа криптовалют, жетон ашиглахаар туршиж эхэллээ.

Компанийн зүгээс түүхий эдийн арилжааны “Трафигура” компанитай хамтран Traxys SA болон Umicore SA нэртэй цахим жетон гарган хөгжүүлж буй платформ дээрээ ашиглаж байгаа ажээ.

“Норильский никель” компани одоогоос нэг жилийн өмнө цахим жетон гаргахаа зарлаж блокчейн технологио хөгжүүлэх зорилгоор “BMC” групптэй хамтран ажиллахаар болсон юм. Тус компани ирэх жилүүдэд түүхий эдийн арилжааныхаа 20 хувийг криптовалют болгох зорилт тавьжээ.

“Норильский никель”  компанийн захирал Владимир Потанин “Компанийнхаа үйл явцын дийлэнхийг цахим хэлбэрт шилжүүлэх ажилд 100 сая ам.доллар зарцуулна” гэж мэдэгдээд байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард түүхий эдийн салбарт тэргүүлэгч компаниудтай уулзахдаа дижитал платформ хөгжүүлэх, цахим хэлбэрт шилжихэд Засгийн газрын зүгээс туслах боломжтой талаар мэдэгдэж байсан удаатай. Улмаар дээрх компаниудыг оролцуулсан лобби групп байгуулж хууль санаачлахаар болжээ.

Түүхийн зах зээлд АНУ, ОХУ, Их Британийн компаниуд блокчейн технологи хөгжүүлэн, өөрийн гэсэн криптовалют гаргахаа мэдэгдээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top