[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Үдэшлэгүүдийн дараа хэрхэн “СЭРГЭХ” вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Шинэ жилийн баярын үдэшлэгүүд, гэр бүлээрээ баярлах, салхинд гарах зэрэг олон үйл явдлын дараа нойр дутуу байгаа бол дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Ядарч сульдсан төрхөө сэргээж, нүүр царайндаа гэрэл нэмж, эрч хүчээ эргүүлэн авахад энгийн зүйлүүд хэрэгтэй.

Мөс

Нүүрээ угаасны дараа мөсөөр арчаарай. Энэ нь таныг сэргээхээс гадна арьсыг чангалж, нүхжилтийг багасгана. Харин та тэс хүйтэн мөс нүүрэндээ хүргэхээс эмээдэг, эсвэл хүйтний харшилтай бол халуун, хүйтэн хосолсон шүршүүрт ороорой.

Ус уу

Согтууруулах ундаа, хийжүүлсэн ус, ундаа, хүйтэнд удаан байх зэрэг нь эрьсанд сөргөөр нөлөөлсөн нь мэдээж. Иймээс арьсаа гүн чийгшүүл. Үүнээс гадна ус уух нь маш чухал.

Массаж

Нүүр, биедээ массаж хий. Мөн дасгал хийх нь таны биеийг хурдан сэргээж, арьсыг тайвшруулах болно.

Кофе уу

Арьсаа чийгшүүлээд ус ихээр уух нь мэдээжийн хэрэг. Үүний дараа ч сэргэхгүй бол 1-2 аяга сайн чанарын кофе уу. Гэхдээ аяга кофе уусны дараа хоёр аяга ус уух хэрэгтэй байдгийг санаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top