БНХАУ-ын ГХЯ: Коронавирусийг Уханьд АНУ-аас оруулж ирсэн

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13


АНУ-ын цэргийнхний буруугаас шинэ төрлийн коронавирусийг Ухань хотод оруулж ирсэн байж болзошгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам /ГХЯ/-ны албан ёсны төлөөлөгч Жао Лизян өөрийн твиттерт мэдэгджээ.

“АНУ-д “тэг” өвчтөн хэзээ гарч ирсэн бэ? Хэдэн хүн халдвар аваад байна? Ямар ямар эмнэлэгт эмчилж байна? Уханьд Америкийн цэргүүд халдварт өвчин авчирсан байх магадлалтай. Илэн далангүй бай. АНУ коронавирусний халдварын мэдээллийг нийтэл. АНУ бидэнд тайлбарлах ёстой” гэж тэрбээр жиргэжээ.

Гэхдээ БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч АНУ-ын цэргийнхэн кронавирусийг хэрхэн Уханьд авчирсан байж болохыг тодруулаагүй байна. 

Жао Лизян АНУ-ын Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн тэргүүн Роберт Редфилдийн АНУ-д томуугаар нас барсан хүмүүст задлан шинжилгээ хийхэд шинэ төрлийн коронавирус илэрсэн гэх мэдээллийн дор ийн тайлбар хийсэн тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллийг  ЭНДЭЭС уншина уу!

 

Top