Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 327 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 220 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтсэн ба тэдний гурав нь хүүхэд байжээ, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,
Ноцтой зам тээврийн ослууд
Энэ сарын 4-ний өдрийн 11:10 минутын орчим СХД-ийн 9-р хороо Баянхошууны зам, Жанцангийн уулзварт Д жолоочтой Isuzu Cxz-81 Миксер нь Honda Fit, Toyota Prius-20, Hyundai Sonota-6, Hyundai Sonota-5, Toyota Prius-30, Ssangyong Korando, Nissan Tiida маркийн автомашинуудыг мөргөж, жолооч 26 настай. эрэгтэй А, 67 настай. эрэгтэй Н, 19 настай. эрэгтэй Ш, зорчигч 24 настай. эрэгтэй Б, 38 настай. эмэгтэй О, 20 настай. Эрэгтэй Б, 20 настай. Эрэгтэй С, 3 настай.эрэгтэй Г, 54 настай. Эмэгтэй Н, 80 настай. Эмэгтэй Д, 15 настай. Эмэгтэй Б нарын 11 хүн гэмтсэн байна.
Мөн өдрийн 17:00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын I багийн нутаг дэвсгэр Энгэрийн даравгай гэх газар шороон замд Хаожуе маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 44 настай. эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,
Энэ сарын 04-ний өдрийн 13:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Заг сумын 2-р багийн нутаг дэвсгэр Урд хавчиг гэх газар шороон замд Мустанг маркийн улсын дугааргүй М жолоочтой мотоцикл онхолдож, зорчигч 60 настай. эмэгтэй Э-гийн амь насыг хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан хоёр зөрчил бүртгэгдсэн байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4,3 хувиар, хүний амь нас хохирсон осол 33,4 хувиар тус тус буурч, ослын улмаас гэмтсэн хүн 4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )