[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хаврын ядаргааг хоол хүнсээр зохицуулж болно

2020 оны 04 сарын 09

Хавар хүний бие организм амин дэм, хэрэгтэй хүнс тэжээл нэхэж, үүнийг дагаад сэтгэл санаа ч тайван бус болдог.

Тэгвэл хаврын урт өдрүүдийг уур бухимдалгүй, үр бүтээлтэй даван туулахад доорх зөвлөгөө танд тусална. Харин юуг, хэрхэн идэх талаар дараах зүйлийг танд зөвлөе.

 

  • Шингэний хэрэглээгээ нэмэгдүүл. Энэ нь биеэс хорт бодисыг гадагшлуулна. Усыг дангаар нь уух дургүй бол лимон, цагаан гаа зэргийг хийгээд ууж болно.
     
  • Аль болох хөнгөн хоолло. Гэхдээ илчлэг ихтэй хоолноос огцом татгалзаж болохгүй. Хэмжээг нь алгуур багасгаж, жимс ногоо, цагаан идээг түлхүү хэрэглээрэй.
     
  • Хар шоколад бага багаар ид.
     
  • Өөрт шаардлагатай витаминыг эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэж болно.
     
  • Долоо хоногт нэг өдөр махан хоолноос татгалз. Таны бие аяндаа хөнгөрөөд ирж байгааг мэдрэх болно.
     
  • Дасгал хөдөлгөөн хий.
     
  • Бүлээн шүршүүрт ор.
     
  • Тогтмол цагт унтаж, тогтмол цагт босоорой.
     
  • Бясалгал, иогоор хичээллэх нь хэт их хүч шаардсан дасгал хөдөлгөөн хийхээс илүү дээр.
     
  • Өглөө сэрээд аяга бүлээн ус уу.
     
  • Тод өнгийн хувцас өмсөж, орны даавуу, дэр, бүтээлэг болон бусад эд хэрэглэлээ тод өнгийг сонгоорой. Энэ нь таныг сэргээж, сэтгэл гутралаас сэргийлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top