Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр халдвар нэмэгдэж илрээгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.28/ ээлжит мэдээлэл өглөө. 


Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон улсын хэмжээнд өвчний халдвар бүртгэгдээгүй. Нийт 59 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдээс нь халдвар илрээгүй. Мөн тусгаарлагдсан иргэдээс 12 хүний давтан шинжилгээнд вирус илрээгүй. Түүнчлэн өчигдөр Хан-Уул болон Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс сорьц цуглуулж, түүврийн аргаар шинжлэхэд халдвар илрээгүй гэдгийг хэлье.

Улсын хэмжээнд долоон лаборатори ажиллаж байна. Бүх оношлогооны төхөөрөмж ижил бөгөөд эмч мэргэжилтнүүд дадлага сургуулиа хийж, бэлтгэлээ хангаж байна. 

ХӨСҮТ-ийн эмч нар баг багаар ээлжлэн ажиллаж байна. Чартерын нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах ажлыг тагнуул, цагдаа, онцгой байдлын газрынхантай хамтран зохион байгуулж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top