Д.Буянжаргал: Чартер нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах ажил хангагдаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 850 хүн тусгаарлагдаж байна. Коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээг арван мянга гаруй удаа хийсэн байгаа. Илрүүл, оношил, тусгаарла, эмчил гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийг мөрдөж байна. Зорилтот бүлэг буюу тээврийн жолооч, хил гаалийн ажилтнууд, сэтгүүлчид, эмч нар, цагдаагийн алба хаагчид гээд зорилтот бүлгийнхэн болон хавдартай, өндөр настан гэх мэт эрсдэлт бүлгийнхнийг түүврийн аргаар шинжилгээнд хамруулж байгаа.

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийг хүлээн авах тусгаарлах байр, зочид буудлуудын бэлтгэлийг хангаж, тэнд ажиллах эмч хүний нөөцийг сургалтад хамруулан ажиллаж байна.

Мөн халдварын эрсдэлийг хамгийн муу байдлаар тооцож, covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор тавдугаар сарын 6-8 өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага хийхээр бэлтгэж байна. Одоогоор эмчилгээнд хэрэглэх эм эмнэлгийн хэрэгсэл тасарсан зүйл байхгүй” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top