Баянзүрх дүүрэгт баригдаж буй барилгын тоосгон хашаа нурсны улмаас иргэдэд хохирол учирчээ.
Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 16-ны өдөр хүчтэй салхи гарсны улмаас Баянзүрх дүүрэгт байрлах “Алтан сан” хорооллын тоосгон хашаа нурж, хашааны ойролцоо зогсоолд байсан долоон автомашин дарагдсан байна.
Тус хороолол нь “Их сүндэр” ХХК-д харьяалагддаг бөгөөд автомашинаа даруулсан иргэдийн хохирлыг тогтоож, тус компаниар төлүүлэхээр болсон тухай албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Mash zov! Gazar, baishin barilga ezmeshiz byar suumaar baigaa bol ehleed horongoo hyamgadaj archilj sur