Том гүрнүүд сансрын уудамд олборлолт хийхээр өрсөлдөж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

 

Өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхийн томоохон гүрнүүд сансрын уудамд олборлолт хийх асуудлыг хүчтэй хөндөн ярилцах болсон. Олон улсын сансрын агентлаг ч энэ төрлийн судалгааг хийгээд зогсохгүй Европын сансрын агентлаг солир дээр анх удаагаа энэ төрлийн судалгаа хийлээ. SpaceX зэрэг томоохон байгууллагууд хувийнхаа зардлаар сансрын уудамд олборлолт хийх боломжтой эсэхийг судалж байна. Энэ төрлийн компаниуд ч гарын арван хуруунд багтахаар байгуулагдлаа.

Франц, Япон, Энэтхэг, БНХАУ, Их Британи, ОХУ зэрэг улсууд ойрын арван жилд энэ төрлийн олборлолтыг эхлүүлэх боломжтой гэж мэдэгдээд, аль хэдийнээ зорилтоо дэвшүүлжээ. Өнгөрсөн жил Люксембург улсад Европын холбоо сансрын уудамд олборлолт хийх журмыг хэлэлцэх үеэрээ холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс шалтгаалаад Люксембург улс сансрын уудамд олборлолт хийх хуулийн төслийн судалгаандаа оржээ. Ингэснээр тус улс дэлхий дахины практикт анх удаагаа сансрын уудамд олборлолт хийхийг хуульчилсан улс болох юм. Европын хөрөнгө оруулагчид технологи өндөр хөгжсөн Японы гарааны бизнесүүдийг санхүүжүүлэх замаар сансрын уудамд олборлолт эхлүүлэхээр төлөвлөж байна.

Хайлтын системийн алдарт Google компани саран дээр олборлолт хийх Xprize төслийг эхлүүлээд байна. Саран дээр хайгуул хийх, геологийн нөөцийг тогтоох Xprize өөрөө явагч хэрэгслийг ч зохион бүтээжээ. Төслийн багийн ахлагчаар японы компани ажиллаж буй.

Эрдэмтдийн судалгаа “Аполло 11” болон бусад хөтөлбөрийн хүрээнд саран дээр хийсэн судалгаа шинжилгээ дээр үндэслэвэл хөнгөн цагаан, силикон, төмөр, тори, уран, бусад олон төрлийн газрын ховор элемент байгаа. 

“Энэ бүхэн үнэхээр боломжтой. Бүр 20-иод жилийн өмнөөс л их гүрнүүд энэ талаар ярих болсон. Би насаараа энэ боломжийг судалж байгаа. Хамгийн боломжит байршил нь сар. Саран дээр олон төрлийн эрдэс бодис бий. Олборлолт өрөмдлөг хийхэд ч харьцангуй тохиромжтой” гэж Сансрын уудмын баялгийн нөөц судлаач, эрдэмтэн Карлос Эспежел ярьжээ.

Саран дээр өөрөө явагч буулган сансрын баялгийн нөөц, геологийн үнэлгээг тогтоох зорилготой хоёр ч пуужин 2021 оны эхний улиралд багтан нисэхээр бэлтгэлээ базааж байна. Төлөвлөгөө ёсоор 2023 он гэхэд бүрэн судалгаа бэлэн болох учиртай . Эрдэмтдийн судалгаа “Аполло 11” болон бусад хөтөлбөрийн хүрээнд саран дээр хийсэн судалгаа шинжилгээ дээр үндэслэвэл хөнгөн цагаан, силикон, төмөр, тори, уран, бусад олон төрлийн газрын ховор элемент байгаа ажээ.

Гэхдээ олборлолт хийхэд хүчилтөрөгч, ус зэрэг олон чухал асуудлыг нэг дор шийдэх учиртай болох тул хүн хөөрч, олборлолт эхэлтэл дахиад 10 гаруй жил байгаа ажээ. АНУ-ын Сансар судлалын агентлаг 2024 он гэхэд сар руу хүн илгээхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр тэр цаг үетэй давхцан олборлолт хийх боломж илүү нээлттэй болох аж. Япон, Нидерланд, Сингапур, Франц, Германы хэд, хэдэн хөрөнгө оруулагчид сансрын уудамд олборлолт хийх төсөлд хөрөнгө оруулахад нээлттэй гэдгээ мэдэгдээд байна. НҮБ ч үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор сансрын уудамд олборлолт хийх тухай санаачилга гаргасан улс орнуудыг оролцуулан “Сарны тунхаг” гэгчийг боловсруулах ажиллаж байна.

“Япон, Энэтхэг, БНХАУ сансрын уудамд гарахыг тэгж их хүсээд байгаагийн цаад учир шалтгаан нь сансрын уудмын олборлолттой холбоотой. Тиймээс ч энэ төрлийн судалгаа хийх эрдэмтдийн тоо нэмэгдсэн. Хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүс ч чамгүй их боллоо”

Сансрын уудмын баялгийн нөөц судлаач, эрдэмтэн Карлос Эспежел 

Европын сансар судлалын агентлаг солир болон дэлхийтэй ойрхон өнгөрч буй солир болон сансрын биет дээр судалгаа хийх өөрөө явагчийг бүтээгээд удаагүй байна. 2022 оны эхээр анхны судалгаагаа эхлүүлнэ. АНУ-ын Холбооны Засгийн газар 2024 онд сар руу хүн илгээх тэр цаг үед сарны геологийн нөөцийг судлах ажилдаа орохоор болжээ.

Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.118.126) 2020 оны 05 сарын 26

Сар байхгүй бол дэлхий сөнөнө

0  |  0
Top