Уурнаасаа болж, хүчирхийлүүлсэн хэмээн хуурамч дуудлага өгчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах нийтийн байранд хүчирхийлүүлсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Энэхүү дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулжээ. Хохирогч гэх 23 настай эмэгтэй анх “Миний найз, найзтайгаа хамтарч намайг хүчирхийлсэн” гэж цагдаад мэдүүлсэн бол, шалгалтын явцад гомдол саналгүй, уурандаа цагдаад дуудлага өгсөн гэж мэдүүлжээ. Дээрх хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уур(150.129.143.50) 2021 оны 02 сарын 09

Уурандаа .... гэмээр юм

0  |  0
Top