Таныг таних код - ХААН Банкны TPIN үйлчилгээ

2021 оны 04 сарын 06

ХААН Банк бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үргэлж шинэчлэн сайжруулж, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг санал болгосоор байгаа билээ. Банкны боломжит бүх үйлчилгээг цахимаар буюу зайнаас авах боломжтой болж буй энэ үед ХААН Банк дэлхий нийттэй хөл нийлүүлэн, олон улсад хэдийнэ танил болсон, харилцагчийг утсаар “Таних код” буюу TPIN үйлчилгээг хагас жилийн өмнөөс Монголд анх удаа, амжилттай нэвтрүүлээд байна.

Таних код нь IVR (автомат хариулагч) системд суурилан, харилцагчийг автоматаар танин баталгаажуулах цоо шинэ үйлчилгээ юм. ХААН Банкны харилцагчид өмнө нь Харилцагчийн мэдээллийн төвийн лавлах утас 1800-1917 дугаарт холбогдоход мэдээллийн ажилтан тухайн харилцагч мөн эсэхийг танин баталгаажуулахын тулд хэд хэдэн асуулт асуудаг дамжлагатай байсан. Харин “Таних код” үйлчилгээг нэвтрүүлснээр харилцагч өөрийн сонгосон 4 орон бүхий нууц кодыг оруулахад систем харилцагчийг автоматаар таньж баталгаажуулан, үйлчилгээгээ илүү хурдан шуурхай хүргэх юм.

“Таних код” үйлчилгээнд шинээр бүртгүүлэх болон хэрэглэхэд  шимтгэл, хураамж төлөхгүй бөгөөд нууц кодоо оруулан банкны ажилтантай холбогдсоноор карт шинээр захиалах, интернэт болон мобайл банк үйлчилгээнүүдэд бүртгүүлэх, картын гүйлгээгээ шалгах зэрэг 40 гаруй төрлийн үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байна. Өнгөрсөн намар тус үйлчилгээг анх нэвтрүүлснээс хойш өнөөдрийн байдлаар ХААН Банкны 50,000 гаруй харилцагч хэдийнэ таних кодтой болж, лавлагаа, үйлчилгээ авсан залгалт бүрээс дунджаар 40 секунд хугацаа хэмнэсэн байна.

Тус үйлчилгээ нь танд дараах давуу талуудыг олгох болно.

ҮҮНД:

Цаг хэмнэнэ – Танин баталгаажуулах асуултуудад хариулах шаардлагагүй, кодоо хийн шууд холбогдоно. Лавлагаа, үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой.

Мэдээллийн аюулгүй байдлаа бүрэн хангана - Өндөр нууцлалтай тул олон нийтийн газар хувийн мэдээллээ хэлэх шаардлагагүй.

Олон төрлийн үйлчилгээг зайнаас авна - Кредит картын нэхэмжлэхийн дүнг сонсох зэрэг илүү олон үйлчилгээг зайнаас буюу гар утсаараа авах боломжтой.

Эрхэм харилцагч та таних кодтой болж амжаагүй байгаа бол яг одоо үйлчилгээнд бүртгүүлээрэй. Бүртгүүлэхийн тулд та идэвхтэй данс болон карттай байх, онлайн бүртгэлийн гэрээгээ шинэчилсэн байх шаардлагатай бөгөөд банканд бүртгэлтэй утасны дугаараас ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утсанд холбогдох л хангалттай.  

“Таних код” шинээр үүсгэх болон сэргээх үйлчилгээнд хамрагдах заавартай ЭНД дарж танилцана уу.

ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top