Нийгэм, Эдийн засгийн тойм: 40000 төгрөгөнд авах бензинийг 20000 төгрөгийн хахуулаар худалдаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25


Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтлэгдсэн нийгэм, эдийн засгийн мэдээ, мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээний  дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.    

 

 

АТГ-ын дарга нар Зайсан болон Тахир Соёотод ял эд...

 

...Зайсан дахь дамжин өнгөрүүлэх хорих ангид долоо хоносон АТГ-ын дарга нарыг ял эдлэх хорих ангид нь хуваарилаад эхэллээ. Дэд дарга Д.Сундуйсүрэнг Зайсан дахь хорих ангид ял эдлүүлэхээр болсон бол Гүйцэтгэх албаны дарга  Ө.Алтангадасыг  “Тахир соёот”-ын хорих ангид хуваарилсан байна. Харин...

 

Хүний хөгжил сангийн мөнгийг бүх банкаар олгоно

 

...Банкуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, ачааллыг жигд хуваарилах үүднээс энэ мөнгийг арилжааны бүх банкаар дамжуулан олгодог болох саналыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт тавьсан юм. Тиймээс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас энэ зургадугаар сараас эхлэн...

 

“Гал Үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр, н.Төмөрбаатар ...

 

  ...Өвөрхангайгаас  баригдан ирсэн “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, н.Төмөрбаатар нарыг Улсын мөрдөн байцаах газраас цагдан хорих  461 дүгээр хорих анги руу ачсан  байна.   Харин...

 

Ерөнхий сайдын айлчлал нэг тэрбум ам.долларын урсг...

 

...хоёр тал 10 баримт бичигт гарын үсэг зурсан нь эдийн засгийн харилцаанд өөрчлөлт авч ирлээ хэмээн Сангийн сайд онцолж байна. Талууд тохирч, ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийг Хятадын тал 100 хувь санхүүжүүлэх ажээ. Урьд нь Хятадын талаас олгож байсан зээлийн нөхцөл хатуу байсан төдийгүй...

 

40000 төгрөгөнд авах бензинийг 20000 төгрөгийн ха...

 

Нарны зам дагуу байрлах “Магнай трейд” шатахуун түгээх станцын бензин түгээгч 60000 төгрөг аваад 40000-д нь Аи-92 бензин шахан өөрийнхөө халаасыг зузаатгаж байна.  Үүнийгээ  түгээгч нь дарга

 

Х.Тэмүүжин багшдаа ”салаавч” өгдөг шигээ ариун ”Бу...

 

...Уг нь түүнд хууль эрх зүйн “А”-г заасан багш нь доктор, академич С.Нарангэрэл. Академичийн гараас арчаагүй нэгэн гардаггүй гэдгийг түүгээр хичээл заалгасан Монголын олон чадалтай хуульчид нотолно. Гэтэл Х.Тэмүүжинд академич С.Нарангэрэлээр хичээл заалгаж өдий зэрэгтэй улс төрч болсон шинж алга. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод зарга хийдэг шиг...

 

“Цэргийн 44” байрны 350 оршин суугчид хаачих вэ

 

...Онцгой байдлын ерөнхий газрынхан газар хөдлөлтийн сургууль хийх нэрээр нурааснаас хойш нэг жил өнгөрчээ.  Ашиглах хугацаа дууссан тул байрыг нурааж оронд нь 10 давхар шинэ байр барьж, оршин суугчдыг оруулах учиртай байжээ. Тус байрны Хөгжил СӨХ шинэ байр баригдтал байр түрээсэл гэж айл бүрд...

 

 

300 гаруй мянган хүний тэтгэвэрт өөрчлөлт орох тоо...

 

 

...Үндэсний статистикийн хорооноос гаргасан 1990-2010 оны хэрэглээний үнийн индекс, даатгуулагчийн шимтгэл төлсөн дундаж цалингийн өсөлт зэргийн нөлөөг тусгасан тооцоо судалгаа хийж, хэд хэдэн хувилбарыг боловсруулсан байна. Тухайлбал, Монгол Улсад олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгох хувилбарыг боловсруулсан. Олон улсын жишиг дээрх тогтолцоо руу ...

 

Гачуурт дүүрэгт ундны усны шинэ эх үүсвэр барьж э...

 

 

...Японы Засгийн газар 41,3 сая ам долларын санхүүжилт хийснээр Гачуурт дүүрэгт ундны усны шинэ эх үүсвэр барих ажлыг эхлүүлжээ. Энэ иж бүрэн байгууламж гүний 21 худаг, ус дамжуулах 20 км хоолой, халдваргүйжүүлэх төхөөрөмжтэй байх юм байна.  Ундны усны шинэ эх үүсвэрийг барьж байгуулснаар...

 

Ж.Сүхбаатар гишүүн Авлигатай тэмцэх бүлгэм байгуул...

 

...Тэрээр Ардчилсан намын Х.Тэмүүжин гишүүнтэй хамтраад УИХ-ын гишүүдийн дунд Авлигатай тэмцэх бүлгэм байгуулснаа зарлаад бараг жил гаруй хугацаа өнгөрчээ. Саяхан бас л ийм бүлгэм байгуулсанаа хэвлэлээр мэдээлэв. Түүний байгуулалцсан гэх энэ бүлгэм...

 

11700 ажлын байр шинээр бий болжээ

 

 

...Энэхүү зээлээс сум бүрт дунджаар 400-500 сая төгрөг олгогдож байгаа юм. Гэвч орон нутагт жижиг, дунд үйлдвэрийн зээл эзэндээ очих нь ховор, барьцаа хөрөнгө их шаарддаг зэрэг асуудал үүсдэг. Харин энэ жилээс...

 

 

Сайн дураараа үерийн ус руу орчихоод “Амь авраарай...

 

 

...Хоёр хоног үргэлжилсэн борооноор зарим дүүрэгт газрын зөвшөөрөлгүй буусан айлууд л усанд автлаа. Үерийн далан  сэтрэх тохиолдол бий. Гэхдээ үүнийг хариуцсан байгууллага байдаг. Далан сэтэрч хохирол учруулах, хүний аминд хүрэх тохиолдолд ажилладаг тусгай бүрэлдэхүүн ч байгаа. Тэд Онцгой байдлын Ерөнхий газрын харъяанд байдаг. Харин өөрсдөө сайн дураараа...

 

 

Нүүрсний “халуурал” эхэллээ

 

 

...Монгол Улсын нүүрсний экспорт 2009 онтой харьцуулбал 2010 онд 2.5 дахин өссөн дүнтэй гарсан бөгөөд энэ нь цаашдаа ч улам нэмэгдэх төлөвтэй байна. Улмаар 2015 он гэхэд...

 

Нөөцийн махыг энэ сард худалдаж дуусгана

 

...Үүний дагуу өнгөрсөн намар 12 мянган тонн махыг 14 компани нөөцөлж, нийслэлийн есөн дүүргийн 274 цэгт борлуулсан байна. Нөөцөлсөн мах дуусах дөхөж байгаа ч 449 тонн үлдээд байгаа аж. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар...

 

Долларын ханш өснө

 

...Учир нь барилгын үйлдвэрлэл болон хөдөө аж ахуй, уул уурхайн ажил сэргэж эхэлсэнтэй холбоотойгоор зах зээлд ам.долларын нийлүүлэлт ихсээд байгаа аж. Өчигдөр "Найман шарга" валют арилжааны захад ам.долларыг 1267 төгрөгөөр авч 1270 төгрөгөөр арилжиж байв. Бэлэн зах буюу арилжааны банкууд...

 

Төрийн албаны шинэтгэлийн талаар хэлэлцэж байна

 

...Улмаар Ерөнхий сайд Канад Улсад айлчлах үеэрээ хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан бөгөөд тус улс бүх талаар дэмжихээ ч илэрхийлсэн юм. Төрийн албаны шинэчлэлийг цаасан дээр лоозон болгон үлдээлгүй, цаг алдалгүй хийх ёстой гэж Засгийн газрын тэргүүн үзэж байна. Тиймээс төрийн  албаны шинэчлэлийг тууштай эхлүүлэхийн тулд үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр эхэлсэн чуулганд...

 

“Роснефть”-ийн Монгол хүүхэлдэй нь С. Баяр юм уу

 

...Юув гэвэл Оросын нефть бүтээгдэхүүний арилжааны акулуудын нэг, манай гол ханган нийлүүлэгч “Роснефть” компани өөрсдийн шатахуун түгээгүүрийн станцуудаа манайд байрлуулахыг тулган шаардсан юм.  Энэхүү тулгалтыг С.Баярын Оросуудтай хийсэн хуйвалдаан хэмээн тайлбарлах хүн ч цөөнгүй гарч байв. С.Баяр өөрөө ч...

 

Овсгоотой хятад авлигачид Монголыг сонгожээ

 

...Үүнийг авлигач түшмэдүүд болон төрийн мэдлийн компанийн ажилтнууд нууцаар хил давуулсан гэж Хятадын Төв банкны мөнгө угаах гэмт хэрэгт мониторинг, анализ, дүн шинжилгээ хийдэг мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Энэхүү мөнгө нууцаар урсдаг сувгуудыг хууль бус банкны үйлчилгээ...

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хулгай нүүрлэв үү?

 

...Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийг удирдаж байсан дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэснээс гадна одоо ажиллаж байгаа 7 хүнд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “албан тушаалаа урвуулан ашигласан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус үйлдвэрийн дарга нар болон дээрх долоон хүнд холбогдох хэргийг шалгаж үзээд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн боловч...

 

Нийгэм, Эдийн засгийн мэдээний алба.

Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top