Өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны “Цэргийн 44” байранд оршин суудаг 350 оршин суугчийг Онцгой байдлын ерөнхий газрынхан газар хөдлөлтийн сургууль хийх нэрээр нурааснаас хойш нэг жил өнгөрчээ. Ашиглах хугацаа дууссан тул байрыг нурааж оронд нь 10 давхар шинэ байр барьж, оршин суугчдыг оруулах учиртай байжээ. Тус байрны Хөгжил СӨХ шинэ байр баригдтал байр түрээсэл гэж айл бүрд таван сая өгсөнөөс хойш нэг жил өнгөрлөө. Өгсөн мөнгө дууслаа. Гэтэл одоо хүртэл баригдах нь бүү хэл хэзээ баригдах нь тодорхойгүй сууж байна хэмээн оршин суугчид гомдолтой байна. СӨХ-ы дарга Т.Дашжаргал уг байрны газрыг өөрийн охины компаний нэр дээр болгосон бөгөөд хамгийн гол нь байр нураах акт гаргасан талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон, Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрынхан огт мэдэхгүй байгаа гэнэ. Оршин суугчдын тог, усыг таслаад Онцгой байдлын газрынхан сургууль хийнэ гээд бараг хөөж гаргасан гэнэ. Хөгжил СӨХ –ынхон газрын албанаас СӨХ-т газар эзэмшүүлэх гэрчилгээ өгөхгүй гэсэн учраас охиныхоо компаний нэр дээр шилжүүлсэн. Одоо шинэ барилга барих барилгын компанийг сонгон шалгаруулж байна гэсэн тайлбарыг хэлээд сууж байна. Уг барилга хотын А зэрэглэлийн бүсэд байдаг учраас бусдын шуналыг хөдөлгөж ийнхүү гацаанд орсон бололтой.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )