Хүнд сорилтын үед бизнесээ хэрхэн удирдах вэ гэдэг асуулт бизнес эрхлэгч хүн бүрийн өмнө тулгарч буй. Нөхцөл байдалдаа тохируулан уян хатан шийдвэр гаргах, тасралтгүй суралцах зэргээр өөрийгөө болон хамт олноо хөгжүүлэх нь энэ цаг үед хамгийн оновчтой сонголт билээ.
Тиймээс ХААН Банк Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан олон улсын менежментийн арга барилд суралцан бизнесээ удирдах чадваруудаа хөгжүүлэх чин хүсэлтэй бизнес эрхлэгч 120 эмэгтэйг Дэлхийн түвшний менежер онлайн сургалтад үнэ төлбөргүй хамруулахаар боллоо.
Бизнес эрхлэгч, захирлуудад зориулан ажил хэргээ амжилттай удирдах арга барил, манлайллын ур чадваруудыг хөгжүүлэх “World Class Manager” буюу “Дэлхийн түвшний менежер” онлайн сургалт нь Англи улсын “Глобал Грофт институт”-ийн албан ёсны контент бөгөөд “Гүрэн” академи онцгой эрхтэйгээр хүргэдэг.
ХААН Банк “Гүрэн” академитай хамтран өнгөрсөн хугацаанд өөрийн харилцагч 250 гаруй захирал, бизнес эрхлэгчийг уг сургалтад үнэ төлбөргүй хамруулж, бизнест нь хөрөнгө оруулалт хийсэн бол энэ удаа эмэгтэй бизнес эрхлэгчдэдээ зориулан ийнхүү онцгой бэлэг барьж байна.
“Дэлхийн түвшний менежер” онлайн сургалтад оролцогчдын сэтгэгдлээс хүргэе.
Сургалтад хамрагдах хүмүүст тавигдах шаардлага:
Бүртгүүлэх холбоос:
*Бүртгэлийг 5-р сарын 31-ний өдрийг дуустал авч байна.
Та сургалтын талаарх мэдээллийг чатботоос хандан авах боломжтой:
KhanBank Chatbot – Үндсэн цэс – World class manager
ТАНЫ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО БИЗНЕСИЙН АМЖИЛТЫН ТӨЛӨӨ