Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.24, 11:00 цаг)
Б.Ууганбаяр: Хөнгөн хэлбэрийн оноштой хүмүүс заавал эмнэлэгт хэвтэх шаардлага тавьдаг дүр зургууд сүүлийн үед их байна. Энэ нь эргээд хүнд, маш хүнд хүмүүсийн орны хэрэглээг бууруулах, эдгээр хүмүүсийн эмнэлэгт хэвтэх боломжийг хаах хүндрэл учруулж байна.
Тийм учраас иргэд та бүхэн эмчийнхээ үгэнд орж, заавар зөвлөгөөг нь маш сайн дагахыг та бүхнээс дахин дахин хүсье. Ингэвэл эрүүл мэндийн салбарынхан маань хүнд, хүндэвтэр, маш хүнд хүмүүстээ анхаарах, хөнгөн хэлбэрийн хүмүүс маань гэрээрээ хянагдаж, өрхийн эмнэлгээрээ тусламж үйлчилгээ авч, эмчилгээ үйлчилгээ сайжрах, нас баралтыг бууруулах шаардлагатай байгааг ойлгооч ээ.
Улсын хэмжээнд дэлгэсэн орны ачаалал бүрэн дүүрсэн.
Зарим хүмүүсийг коридорт хэвтүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Тиймээс өвдөхгүй байх нь эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах, өвдөхгүй байхын тулд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хариуцлагатай байх дээр бүгд хичээх цаг үе шүү гэдгийг дахин дахин анхааруулж байна" гэв.
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ЭМНЭЛЭГТ 14138 ХҮН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА.
Үүнээс,