|
|
|
С.Энхсувд: 90-ээд онд тооны машинтай болоод маш их баярлаж билээ
Энэ жил ХААН Банк байгуулагдсаны түүхт 30 жилийн ой тохиож буй. 1991 онд Хөдөө аж ахуйн хоршооллын банк нэртэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус банканд байгуулагдсан цагааас нь тасралтгүй ажиллаж, 30 жилийнхээ амьдралыг холбосон цөөхөн хүний нэг, ХААН Банкны Дархан салбарын захирал С.Энхсувдтай ярилцсаныг хүргэж байна.
|
|
|
|
|
|
“...ХААН Банкны өнөөдөр анхаарал хандуулж буй хамгийн гол ажил бол харилцагч болон ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг өсгөх явдал. Эндээс юу харагдаж байна гэхээр, бид бусад асуудлаа аль хэдийн шийдчихжээ. Одоо бол харилцагч, ажилтнууддаа төвлөрч, тэднийг сэтгэл хангалуун байлгахын төлөө өчүүхэн жижиг зүйлийг ч орхигдуулалгүй ажиллах түвшинд ирлээ...”
|
|
|
|
|
|
...1991 онд анх манай улсад хоёр шатлалт банкны тогтолцоо бий болж, арилжааны банкууд байгуулагдахад улсын банкны бүх салбар тооцооны кассуудыг хөрөнгө, ажиллагсадтай нь Хөдөө аж ахуйн хоршооллын банканд шилжүүлсэн юм. Тэр шийдвэрийн дагуу л Хөдөө аж ахуйн хоршооллын банкны ажилтан болсон түүхтэй. 2001 он хүртэл төрсөн сумандаа тооцооны кассын эрхлэгчээр ажиллаж байгаад, хоёр гурван жил Улаанбаатарт төв банкны зээлийн газар ажиллаад, 2005 онд Дарханд шилжиж ирээд, гэр бүлтэй болж эндээ суурьшсан даа. Өнгөрсөн бүх хугацаанд хамт ажиллаж байсан олон мундаг хүний зааж сургасны ачаар өдий зэрэгтэй банкны хүн болсондоо машид талархаж явдаг юм...
|
|
|
|
|
|
|
- МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ -
|
|
|
|
|
|
ХААН БАНК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ХҮРГҮҮЛЭВ
|
|
|
Энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Их Хурлаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах тухай тусгасан билээ.
|
|
|
|
|
|
|
|
“ТОП 100 ААН”-ИЙН ДӨРӨВДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
|
|
|
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөх арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад 20 жилийн турш тэргүүлэгчдийн эгнээнд нэрлэгдэж ирсэн ХААН Банк сүүлийн дөрвөн жил дараалан эхний дөрөвт эрэмбэлэгдлээ.
|
|
|
|
|
|
|
|
|
БИЗНЕС ЭРХЛЭГЧ 120 ЭМЭГТЭЙГ “ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МЕНЕЖЕР” СУРГАЛТАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА
|
|
|
Орчин цагт эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт хурдацтайгаар өсөж, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, тэднийг чадавхжуулах, улс төр, нийгэм, бизнесийн салбарт оролцоог нь нэмэгдүүлэхэд улс орнууд онцгой анхаарал хандуулж буй. Азийн хөгжиж буй орнуудад хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 49 хувь нь ажил эрхэлж буй бол Монгол Улсад ажиллах хүчний оролцооны түвшин 53.4 хувь байдаг гэсэн судалгаа бий.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Өсвөр насны хүүхдүүдэд зориулан сэтгэл зүйн зөвлөгөө авах өрөөг тохижууллаа Дэлгэрэнгүйг ...
|
|
|
|
"Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр"-т оролцох 120 оролцогч шалгарлаа. Дэлгэрэнгүйг ...
|
|
|
|
|
|
|
|
Б.Хонгор
(Аригү Медиа компанийн дизайнер)
...Би II дамжаанаасаа цэцгийн дэлгүүрт дизайнераар ажиллах болсон юм. Энэ бол миний хамгийн анхны ажил. Нэг өдөр цалин буух болов, миний хувьд анхны цалин. Дэлгүүрийн эзэн ХААН Банкаар цалингаа тавина гээд би ажлынхаа дэргэдэх салбар руу гүйж ороод анх удаа өөрийн нэр дээрх данстай болж байлаа.
|
|
|
|
|
Б.Болорсайхан
(Эйч Би Өү Интернэшнл компанийн ерөнхий нягтлан бодогч)
... I курсээ төгсдөг жил нутаг буцаж ХААН Банканд очин данс нээлгэж карттай болж байснаа санаж байна. Тэр үед Банкны карт тийм ч түгээмэл зүйл байгаагүй. Гэтэл одоо бидний бие эрхтэний нэг хэсэг болсон уу гэлтэй заяагдмал шахам эд болжээ...
|
|
|
|
|
|
Б.Баярзориг
(Сэлэнгэ аймгийн 1 дүгээр 10 жилийн 11 дүгээр ангийн сурагч)
... Төрсөн өдөр маань өнгөрсөн хавар болж иргэний үнэмлэх авах насандаа хүрсэн. Ингээд л өөрийнхөө нэрээр данс нээлгэх бүрэн эрх надад нээлттэй болсон юм. Одоо надад гоё байгаа...
|
|
|
|
|
Б.Мөнгөнзаяа
(BEEC Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн архитектор)
… Оюутны 70 мянган төгрөг олгогдох данс нээлгэх хэрэгтэй болоход багадаа шохоорхон хардаг байсан нөгөө картыг өөрийн болгохоор ХААН Банкинд дугаарлан зогссон юм. Харин яг үйлчлүүлэх ээлж иртэл 18 нас хүрээгүй гээд надад данс нээж өгсөнгүй. Тэгээд дахиж бүтэн 10 сар хүлээсний эцэст би 18 насны төрсөн өдрөөрөө бахархалтай нь аргагүй картаа захиалан авч байсан юм…
|
|
|
|
|
|
|
|
|
ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ НУУЦЛАХ ТУХАЙ ТАНЫ МЭДВЭЛ ЗОХИХ БҮХ ЗҮЙЛ
Ямар нэг тохиолдлоор гэмт этгээдэд мөнгөө алдсан бол түүнд хоёр дахь боломжийг олгохгүйн тулд хувийн мэдээллээ нууцлах тухай таны мэдэх ёстой бүх зүйлийг нэгтгэлээ. Дэлгэрэнгүйг ...
КАРТАА ХАЯЧИХЛАА, ОДОО ЯАХ ВЭ?
Эд зүйлсээ гээж, бичиг баримтаа хаях тохиолдол бидний амьдралд бишгүй тохиолддог. Тэгвэл санхүүгийн гол зэвсэг болох банкны картаа хаячихвал яах вэ гэсэн асуултын хариуг хүргэж байна. Дэлгэрэнгүйг ...
|
|
|
|
|
|
|
ЗУН ЦАГТ ИДЭХ ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ МОНГОЛ 7 ХҮНС
Зун цагт илчлэг, өөх тос ихтэй хоол хүнс хэтрүүлэн хэрэглэх нь төдийлөн зохимжгүй. Тиймээс зун идэж болох шим тэжээлтэй, илчлэг багатай монгол хүнсүүдийг онцоллоо.
|
|
|
|
ЦАХИМ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХДЭЭ АНХААРАХ 5 ЗҮЙЛ
Онлайнаар худалдан авалт хийхээсээ өмнө анхаарах зүйлийг хүргэж байна.
Дэлгэрэнгүйг сонингийн 8-р нүүрнээс харна уу
|
|
|
|
|
|