ХААН Банкны 30 жилийн ойн харилцагчдадаа барьсан талархлын бэлгийн эзэн, сүүлийн 30 харилцагч өчигдөр тодорлоо. Сүүлийн гурван долоо хоногийн турш ням гараг бүр “Токио-2020” олимпын наадмын дамжуулалтын үеэр “ХААН Банкны харилцагч танд БАЯРЛАЛАА” шууд нэвтрүүлэг олон нийтэд хүрч, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс нийт 90 харилцагчийг ийнхүү iPhone-12 гар утасны эзнээр тодруулаад байна.
Талархлын бэлэг авах сүүлийн 30 харилцагчийн нэрстэй ЭНД дарж танилцана уу.
ХААН Банкны зүгээс тэдэнтэй албан ёсны сувгуудаараа дамжуулан холбогдож, баталгаажуулах юм.
iPhone 12 гар утас бэлгэнд авах боломжийг ХААН Банк бүх харилцагчдадаа адил тэгш олгох үүднээс “Khan Lottery” програмд бүртгэгдсэн идэвхтэй дансны дугаараас санамсаргүй түүврийн аргаар тодруулсан гэдгийг онцлох нь зүйтэй. Харин тус програмын найдвартай, аюулгүй ажиллагааг ХААН Банкны дотоод аудит, мэдээллийн технологийн газраас хянаж баталгаажуулсан бол хөндлөнгийн ажиглагчаар “Делоитт Онч” ХХК (буюу Делоитт Монгол) оролцож, нэвтрүүлгийн явцад харилцагчдын төлөөлөл хяналт тавьсан нь шалгаруулалт олон нийтэд ил, шударга болсныг илтгэж буй. Гурван долоо хоногийн турш “ХААН Банкны харилцагч танд БАЯРЛАЛАА” шууд нэвтрүүлгийг шимтэн үзсэн харилцагчдадаа баярлалаа. Талархлын бэлэг iPhone 12 гар утас бэлгэнд авсан азтай, одтой 90 харилцагчдаа мөн халуун баяр хүргэе!
Энэ ташрамд дурдахад, ХААН Банкны 30 жилийн ойн бэлэг үүгээр дуусахгүй. Хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нь дэмжих, цаашлаад их спортын ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгах ирээдүйн аваргуудыг бэлдэх үйлсэд хувь нэмрээ оруулахаар ХААН Банк Сангаас сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбайг 21 аймаг болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай дүүрэгт тус бүр нэг, нийт 23-ыг байгуулан хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Нийгмийг хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төслийн бүтээн байгуулалт хэдийнэ эхэлсэн бөгөөд энэ сарын сүүлчээр эхний талбай Төв аймагт ашиглалтад оруулах юм.
ХААН Банкны харилцагч танд БАЯРЛАЛАА!
Сэтгэгдэл ( 0 )