Харилцагч банкнаас тань утсаар холбогдож, эсвэл и-мэйл, мессежээр мэдээллээ шинэчлэх тухай танд сануулж байсан уу? Хэрэв тийм бол энэ нь харилцагч таныг санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлэхээр банк өөрийн үүргээ гүйцэтгэж буй хэрэг юм. Энэ сануулгыг үл тоон мэдээллээ шинэчлүүлэхгүй явснаар харилцагч та санхүүгийн эрсдэлд орж болзошгүй юм.
Нөгөөтэйгүүр банкнаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэвийн, саадгүйгээр авахын тулд харилцагч та Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу өөрийн бүртгэлтэй мэдээллээ тогтмол шинэчлүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
Хэрэв таны дор дурдсан мэдээлэл өөрчлөгдсөн, эсвэл танд банкнаас мэдээллээ шинэчлүүлэх тухай сануулсан мессеж очсон бол та өөрт ойр байрлах салбар нэгжид хандан эсвэл Киоск машинаар дамжуулан (Байгууллагын харилцагчийн хувьд заавал салбар нэгжид хандана) 2021.10.31-ний өдрийн дотор багтаан мэдээллээ шинэчлүүлнэ үү.
Иргэн:
Байгууллага:
Биечлэн мэдээллээ шинэчлүүлэх тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлэн, өөрт ойр байрлах салбар нэгжид хандана уу.
Монгол Улсын иргэн:
Гадаад улсын иргэн:
Байгууллага:
Үйл ажиллагааны чиглэлд нь тусгай зөвшөөрөлтэй бол тухайн тусгай зөвшөөрөл
Киоск машинаар дамжуулан мэдээллээ шинэчлэх бол танд зөвхөн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх байхад хангалттай.
Киоск машинаар хувийн мэдээлэл шинэчлэх зааварчилгаатай ЭНД дарж танилцана уу.
Харилцагч та мэдээллээ шинэчилснээр дараах ач холбогдолтой:
Иймд хэрэв банкны ажилтан тантай утсаар холбогдож, эсвэл банкны зүгээс и-мэйл, мессеж, дуут мессежээр тодорхой хугацааны дотор банкны салбар, нэгжид очин мэдээлэл шинэчлэх тухай мэдэгдсэн бол та даруйхан очиж мэдээллээ шинэчлүүлэх шаардлагатай юм. Хэрэв заасан хугацаанд очиж амжаагүй бол таны банкны үйлчилгээг түр хязгаарлах хүртэл арга хэмжээ авдаг болохыг танд сануулъя.
Харилцагч та хэрэв гадаад улсад амьдардаг бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан банканд бүртгэлтэй мэдээллээ шинэчлүүлэх боломжтой. Ингэхдээ итгэмжлэлд таны ямар мэдээлэл өөрчлөгдсөн болон ямар мэдээллээ шинэчлүүлэх тухайгаа тодорхой дурдаж өгөх шаардлагатай байдаг. Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.