Халимагт омикрон илэрч, 22 хүн халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Сүүлийн үед хойд хөршид омикрон хувилбарын халдварын тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн Бямба гарагт Буриад, Тувад илэрсэн бол энэ удаад коронавирусний омикрон хувилбар Халимагт анх удаа бүртгэгдэж, 22 хүн тусгай хяналтад ороод байна.

Халимагийн тэргүүн Бату Хасиков  ард иргэдийг аюулгүй байдлаа сахиж, өөрийгөө болон ойр дотниын хүмүүсээ эрсдэлд оруулахгүй хамгаалахыг уриаллаа.

Одоогийн байдлаар Халимагт илрээд байгаа ковидийн халдварын 40 хувь нь омикрон байж болзошгүй гэнэ. Тиймээс хичээл, сургуулийг зайнаас явуулах арга хэмжээ авах юм. Тувад омикроны улмаас Цагаан сарын баярыг цуцалсан бол Халимагт энэ талаар дурдсангүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top