Буриадад Цагаан сараар хүн цуглуулахгүй байхыг сүм, хийдээс хүслээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Омикрон хувилбарын халдвар нэмэгдэж байгаа Буриадад Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас Буриадын буддын шашинтны холбоонд хандан, Ариутгалын Дугжууба түүдэг зэрэг Цагаан сарын ёслолуудад хүн олноор хамруулахгүй байхыг хүссэн байна.

Үүнтэй холобгдуулан, Иволгин дацан буюу Хамбын хүрээний ширээт лам Аюр Цырендылыков сүсэгтэн олныг Цагаан сарыг гэртээ тэмдэглэхийг уриаллаа.

Ширээт лам “Ялангуяа 65-аас дээш насны ахмадууд гэрээсээ гарахгүй байхыг хүсч байна. Сүм хийдэд өргөх хандивын үйл ажиллагааг онлайнаар хийж болно. Хурал мөргөлийн хуваарийг манай хийдийн Фейсбүүк, Инстаграм хуудсаас хараарай. Дацанд хуралд оролцох хүний тоог хязгаарлаж, 50 хувийн дүүргэлттэй хийх болсон. Дугжуубу ёслолыг орон нутгийн телевизээр шууд дамжуулах тул гэрээсээ үзэж болно” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top