Колумбын дуучин Шакира, Испанийн хөлбөмбөгч Пике нар 11 жилийн хамтын амьдралын дараа салсан нь сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн гол сэдвийн нэг болоод байна.
Энэ жил 45 настай дуучин бүсгүй албан ёсоор “Бидний амьдралын зам салсныг харамсалтайгаар батлахаас өөр аргагүй боллоо. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө бид та бүхнийг манай хувийн амьдралыг хүндлэхийг хүсэж байна. Баярлалаа” гэж олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн юм. Гэсэн ч хэвлэл мэдээлэл тэднийг орхисонгүй.
11 жил жаргал зовлонгоо хамтдаа туулж, 7, 9 настай хоёр хүүтэй болсон тэдний амьдралыг хэн бусниулав? Энэ асуултад хариу олохоор сэтгүүлчид морджээ.
Салсан гол шалтгаан нь Испанийн хэвлэлд бичсэнээр Шакира Жерар Пикег гэртээ өөр бүсгүй оруулаад байхад нь гарджээ. Эхлээд хэвлэлээр тэр эмэгтэйг Барселона багийн 17 настай тоглогч Гавигийн ээж Белен Гавира гэж бичсэн ч худлаа болох нь батлагдсан.
Харин El Periódico-д бичсэнээр Пикегийн нууц амраг нь 20 настай оюутан бүсгүй бөгөөд арга хэмжээ, баяр ёслолын хөтлөгчөөр ажилладаг гэнэ.
Шакира, Жерар Пике нар 2010 онд хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу Waka Waka-гийн клипний зураг авалт дээр танилцаж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )