Хугацаа дуусаагүй бол ШИНЭЧЛЭГДСЭН ҮНЭМЛЭХ захиалах шаардлагагүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

Иргэний үнэмлэхний бичилтээс регистрийн дугаар, гэрийн хаяг хасагдлаа

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны зургаадугаар сарын 03-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсны дагуу Иргэний үнэмлэхний загварыг шинэчилж байгаа билээ.

Тодруулбал, хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах зорилгоор иргэний регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг Иргэний үнэмлэхийн санах ойд байршуулж, иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийх, төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг ашиглах зэрэг өөрчлөлт орж байгаа юм. 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 374 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг шинэчлэн батлуулсан бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийх ажлыг эхлүүлжээ.

Гэхдээ Иргэний үнэмлэхийн хугацаа хүчин төгөлдөр байгаа тохиолдолд дахин захиалах шаардлагагүйг Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодотгожээ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг дараах видео мэдээллээс үзэх боломжтой. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top