Нийслэлд халтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны Хөрс, орчны бохирдол, ариутгал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас тодрууллаа.
Тэрбээр "Зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж давс болон тусгай зориулалтын бодис цацдаг. Давсыг дотоодоос буюу аймгуудаас ирж буй нуурын давсыг ашиглаж, нөөцөө хангадаг. Харин тусгай зориулалтын бодисыг ОХУ болон БНХАУ-аас импортоор оруулж ирдэг юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 1915 тонн бодис, 4250 тонн давсны нөөцтэй байна. Энэ жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 1000 тонн бодис, 2900 тонн давс нэмж худалдан авах гэрээ хийгээд, нийлүүлэх шатанд явж байгаа.
Цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад зам талбайд өдөрт 10-30 тонн, зарим үед 50-60 тонн хүртэл давс цацдаг.
Замын өгсүүр хэсэг, уулзвар, байшингийн сүүдэрт орсон хэсэг, машинууд их түгжирдэг хэсгүүдэд халтиргаа үүсэж байна. Учир нь машинаас гарч байгаа яндангийн ус зам дээр тогтоод, халтиргаа гулгааны гол шалтгаан болж байгаа юм.
Цас орсон тохиолдолд хэр их орсноос нь хамаарч тухай бүрт нь давс, бодисыг их хэмжээгээр цацаж байдаг" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Цацсан бодис нь хангалттай биш байгаагаас авто зам дээр овгор товгор мөсөн толбо тогтсон шд ээ. Бодисоо хангалттай цацаад нэг мөр хайлуулах хэрэгтэй шд. Нөөц муутай, цацах төхөөрөмж нь зориулалтын бус байгаа нь үнэн хөгийн халтуур юм аа
uwul boldog , ter tusmaa mash khuiten boldog manaikh shig orond iim yum bailgui l yakh we , zun shig khuurai bailgakh geed erguutej shaardaad bailgui zokhitsuulaad l yawaach dee , yasan ch ikh dawarchikhsan orkuud baidag yum , khashaa ni tsaar duuren buun khaltirgaa l baigaa shuu dee, sakha , khoid tuild turmuruud
Машины янданд памперс ч юм уу усны тосгуур ч юм уу тийм бүтээл хийж нийслэлд шахмаар юм байна шүү хүмүүс ээ,