Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн хүрээнд “Монгол Улсын дөрвөн аймагт гал түймэр унтраах автомашиныг дахин ашиглах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд Япон Улсад ашиглагдаж байсан гал түймэр унтраах автомашиныг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Дундговь аймгийн Хулд, Завхан аймгийн Отгон, Ховд аймгийн Үенч, Мянгад суманд хуваарилан олгох юм.
Ингэснээр тус сумдын гал түймэртэй тэмцэх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ сумдын иргэдийн аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ.
Япон Улсын Засгийн газар нь Монгол улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ОБЕГ-т хэрэгжих анхны төсөл болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )