Бодис, давсаа цацсан ч зам талбайд хальтирч унасаар байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

  -Хот тохижилтын газарт нэмэлтээр 100 мянган тонн давс иржээ- 

Оцон шувууны алхалтаар алхахгүй бол зам дээр хальтарч унах аюул нийслэлийн иргэн бүрийг отож байна. Давс, бодис нь байвал зам талбайдаа цацаач гэсэн иргэдийн шүүмжлэл эцэстээ цөхрөлийн үг болоод дууслаа. Холбогдох газруудаас нь өгч буй мэдээллээр бол тэд чадах чинээгээрээ цацаж буй. Харин байдал дээрдэхгүй байгааг Гэмтэл согог судлалын Үндэсний төвд ирэх гэмтсэн хүн, зам тээврийн ослын дуудлагын тоо өссөн зэрэг үзүүлэлт илэрхийлж байна.

ЦАС МӨС АРИЛГАСАН БАЙХЫГ ҮҮРЭГДСЭН Ч ТАЛААР БОЛОВ

 

Жилд орох хур тунадасны хэмжээ их, давтамж олон, нийтийн эзэмшлийн зам талбайгаа гялгар хавтангаар бүрдэг гэх мэт асуудлаас үүдэж манай хотын иргэд өвөлдөө хамаг биеийн булчингаа чангалж заримдаа бараг мөлхсөөр ажилдаа явдаг. Мөн авто зам дээрх тээврийн хэрэгслүүд ч хоорондоо мөргөлдөж зарим тохиолдолд явган зорчигчийг гарцан дээр мөргөчих шахам явж байна.

Нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсэж, иргэд, олон нийтээс хүсэлт, гомдол ирж буй. Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрөгч баасан гарагт зургаан дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболдтой уулзсан. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллахдаа холбогдох байгууллагууд, дүүргийн удирдлагууд хоорондоо уялдаа холбоо сул, зохион байгуулалтын хувьд алдаа гаргасныг онцлов. Мөн амралтын өдрүүдээр шаардлагатай арга хэмжээг авч, нөхцөл байдлыг даваа гараг гэхэд хэвийн болгохыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна. Хотын дарга даваа гараг гэхэд цас, мөс арилгахыг үүрэгдсэн ч бямба гарагийн шөнөөс эхлэн цас үргэлжлэн орсоор байгаа юм.

 

НИЙСЛЭЛД 530 ТОНН ДАВСНЫ НӨӨЦ БИЙ

 

Зам талбайд цацах давс бодисны нөөцийн талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгээс тодруулахад, “Бид Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 111 гудамж, нийтийн эзэмшлийн 185 км авто зам болон гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог тээврийн ажлыг гүйцэтгэдэг. Мөн 48 гудамжны 52.7 га ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэн ажилладаг. Цас орсонтой холбогдуулан хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлэн авто замын уулзвар, сүүдэр газар, өгсүүр уруу зам, нүхэн гарц зэрэг  халтиргаа гулгаа үүсэж болзошгүй газруудад бодис, давс цацаж ажиллаж байна.

Нүхэн гарцуудад бодисны нөөцийн сав бий. Алслагдсан гудамж замуудад зөөврийн кран, техникээр давс бодисоо тээвэрлэн хальтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авдаг. Мөн 23.00 цагаас 06.00 хүртэл /түгжрэлгүй-хөдөлгөөн буурсаны өмнө болон дараа/ шөнийн ээлж гарч давс, бодисоо цацаж байна. Одоогоор нөөцийн үлдэгдэл  21.5 тонн давс байгаа. Энэ сарын 21-ний орой 55.37 тонн давс нэмж ирсэн. Улмаар 24 цагийн хооронд хальтиргаа үүсэхээс сэргийлэн  хариуцсан авто замын зорчих хэсэгт 76.87 тонн хэмжээтэйгээр цацаж зарцуулсан.

Одоогоор давс бодисны үлдэгдэл 559.5 тонн байна. Тус бодисыг Энх тайвны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Зайсангийн тойруу, Их Монгол улсын гудамж, Намъянжугийн гудамж, Дамдинсүрэнгийн гудамж, Юнескогийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын тунель автомашины зорчих хэсэг, Шар хадны гудамж, Бага тойруугийн гудамж, Сөүлийн гудамж, Хасбаатарын гудамж, Нарны зам, Сонсголон, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хурд хороолол, Нарны хороолол зам дагуух нүхэн гарцуудад цацаж ажилалаа. Авто баазын нөөцөд бодисны үлдэгдэл 530.5 тонн давс бий. Үүн дээр нэмэлтээр 100.36 тонн буусан хувиарлалтын дагуу замуудад гарахад бэлэн” гэв.

 

ХООРОНДЫН ЗАЙ БАРИМТЛААГҮЙН УЛМААС ОСОЛ ГАРДАГ ГЭВ

 

Хальтиргаа гулгаанаас үүдэн Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хандах иргэдийн тоо өсчээ. Тус төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт ирж буй нийт өвчтөний 40 гаруй хувийг хальтирч унасны улмаас гэмтсэн иргэд эзэлж байна. Ингэхдээ ихэвчлэн шагайгаа гэмтээж, ясны хугарал зэрэг гэмтэл эзэлж байгаа аж. Тус төв болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмжид, бага зэрэг өвдгөө хагас нугалж урагш бөхийж алхах, зам хөндлөн гарахдаа гүйхгүй байх, намхан зөөлөн ултай гутал өмсөх, хүнд зүйл өргөж явахгүй байх зэргийг тусгажээ. Дээрх зөвлөмжийг мөрдсөнөөр хальтирч унахаас сэргийлнэ гэж буй. Мөн их хэмжээний цас орсны дараа зам тээврийн ослын дуудлага нэмэгдэж авто замын хөдөлгөөний түгжрэл үүсдэг.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Б.Энхболд, “Өнгөрсөн сард зам тээврийн ослын шинжтэй дуудлага өмнөх оны мөн үеэс 24.2 хувиар өссөн. Үүнд нөлөөлөх хэд хэдэн шалтгаан бий. Тээврийн хэрэгсэл болон шинэ жолоочийн тоо өсөх нь нөлөөлдөг. Дэлхий нийтэд ч тээврийн хэрэгслийн тоо өсөхөд зам тээврийн ослын тоо механикаар өсдөг гэсэн судалгаа байдаг. Өнгөрсөн сард хоёр удаа их хэмжээний цас орсны улмаас зам тээврийн ослын тоо 5.4 хувь, эд материалын хохирол 8.9 хувиар тус тус өссөн байна.

Мөн тухайн цас орсон өдөрт ирэх зам тээврийн осолтой холбоотой өдрийн дуудлага мэдээлэл 4.5 хувиар өссөн. Сүүлийн долоо хоногт ТЦА-нд зам тээврийн ослын шинжтэй 3232 дуудлага ирснээс 2722 нь зам тээврийн осол гэж бүртгэгдсэн. Нөлөөлөх шалтгааны хувьд цас, бороо орсон үед тээврийн хэрэгслийн эрчим удааширдаг. Зам дээр хальтиргаа гулгаа үүсчихдэг учраас тэр. Зөвхөн цас гэлтгүй бороо орсон үед ч адилхан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашрахаар түүнийг дагаад автозамын түгжрэл үүснэ. Мөн манай жолоочдын дунд заавал эхний цас орсны дараа өвлийн дугуйгаа сольж өвөлдөө бэлддэг зуршил бий. Гэнэтийн байдлаар их хэмжээний цас орсон үед зуны дугуйтай явах нь зам дээр барьц алдсанаар осол гаргах нь элбэг. Цас орсон үед өвлийн болон зуны аль ч дугуйтай байсан зам дээр барьцалдах тээврийн хэрэгслийн зай нь багасдаг.Тээврийн хэрэгслийн хажуу хоорондын зайг баримтлаагүйн улмаас машинтай мөргөлдөж осол гарах нь элбэг болсон” гэв.

 

ЦАС ЦЭВЭРЛЭХ МАШИН ТЕХНИКЭЭ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ

 

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас эхлэн Нийслэлийн хот тохижилтынхон төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбай, явган болон авто замын цас мөсийг арилгахаар 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрчимжүүлсэн байдлаар ажиллажээ.  Цас үргэлжлэн орох тул цацах давс, бодис татан авах болон машин техникийг бэлэн байлгаж буй. Цас орж, халтиргаа үүсэхэд ажиллах 400 орчим албан хаагч, бодис, давс цацах 15 машин, цас хусаж цэвэрлэх 15 машинаас гадна бичил машинуудыг бэлдсэн аж.

Түүнчлэн Хот тохижилтын газарт цас цэвэрлэх шүүрний машин 14-хөн бий. Үүнийг нэг дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг удирдлагын зүгээс өнгөрсөн сард мэдээлж байсан юм. Хавар болж дулаарах хүртэл дахиад хэдэн удаагийн цас хэр хэмжээгээр орохыг хэн ч таашгүй. Цас орсны дараа аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайн цэвэрлэгээг гүйцэтгэх үүрэгтэй байдаг.

Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 2836 аж ахуйн нэгж байгууллага 194.394 ам метр талбайн цэвэрлэгээг хийсэн байна. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн сүүлд мэдээлснээр одоогоор нийслэлийн хэмжээнд 1443 тонн давс, 887 тонн бодисын нөөц байгаа аж.

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.68.98) 2022 оны 12 сарын 29

Хэт гялгар зам нь хүн явах ямар ч боломжгүй зшйлийг АН - ын хулгайчууд тавьсанаас хүн халитарч унах гэмтэх хөдөлмөрийн чадвараа алдах бүүр хөгжлийн бэрхшээлтэй болох гээд маш их хохирол үүсэж байгаа шүү.Энэ бас л нэг монголчуудыг хорлох гэсэн далд санаа хэрэгжиж байгаа бололтой

0  |  0
Зочин (122.201.21.19) 2022 оны 12 сарын 28

Цасыг нь арилгасанч стандарт бус явган замын хавтан, гялгар замууд мөсөн дээр явж бгаа юм шиг л бна.

0  |  0
Зочин(192.82.91.3) 2022 оны 12 сарын 28

Стандартын бус хавтангаар хийсэн явган хүний зам дээр цасгүй байсан ч хөлдөөд хальтарч байна. Арслантай гүүрний зам байна гялгар хавтангаар хийгдсэн болгоомжтой явахгүй бол тэшиж үхмээр зам байна лээ. Дээр үеийн дөрвөлжин цемэнтэн хавтангаар хийгдсэн зам хамгийн сайн байжээ. Одоо тэр гоё ганган гялгар гялтгар замын хавтангуудаа солих хэрэгтэй. Монголд өвөл болж цас орж хальтиргаа гулгаа үүсдэг гэдгийг мэдмээр юмсандаа энэ замын хавтан шахаж жил бүр сольдог нөхдүүд.

2  |  0
Зочин(202.126.89.91) 2022 оны 12 сарын 27

Одоо энэ Сумьяаг тоох нохой ч байхгүй, албатууд нь бүгд но-г нь мэддэг учир тэдэндээ юм хэлж, шаардаж чадахгүй, бүгд найзан дундаа идэж байгаа

0  |  0
Зочин (66.181.178.51) 2022 оны 12 сарын 27

Давс бага ч гэсэн цацсан байна Та нар зөрж өнгөрсөн машины дугуйг хараарай халтар хултар цайсан байна. Цас оронгуут дэлхийн том хотууд замаа хусадаг манайд эсрэгээр нь явган хүнийхээ замын цасыг авто зам руугаа шүүрддэг.

0  |  0
DR. PRADHAN(197.211.63.73) 2022 оны 12 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(197.211.63.73) 2022 оны 12 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Munkerden(122.201.23.75) 2022 оны 12 сарын 27

Novshoo tsevereldiin hed honool dahiad orohoos

0  |  0
Mongol(122.201.23.75) 2022 оны 12 сарын 27

Odoo naad hvn zovooj tseverledeg balar ertnii ajilaa bolij vz

0  |  0
зочин(203.217.139.240) 2022 оны 12 сарын 27

гутал хувцсаа тохируулж өмсөцгөөе

0  |  0
х(122.201.23.219) 2022 оны 12 сарын 27

Хатуурсан цас бутлаж зайлуулах технологи гэж байхгйү юу. Тэрийг нэг их зардал гаргахгүйгээр санаачилж хийж болох юм шиг санагддаг. Эмэгтэй хүний нүүрний зүүтэй эргэдэг массажны ролик байдаг даа. Тэрүүн шиг /хүний хүрзээр цохих хүчтэй тэнцэхүйцээр тооцоолж, мөн цасны зузаанд тааруулж тохируулсан/ эргэдэг механизм бүхий бага оврын хүн түрдэг байхуу эсвэл жижиг хөдөлдөг механизмд хобосон байхуу нэг тм юм хийж болно доо. Өгөлөө харж байхад 5-6 хүн хүрзээр нүдээд л зогсож байх . тэгж энэ том хотын яюган хүний замын цасыг арилгаж барахгүй шд

0  |  0
Top