Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн 27, аврах ажиллагааны 2 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.
Алба хаагчид утаажилтын бүсээс 175 иргэнийг гаргаж, 5.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
Дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42%-иар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )