П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон бүтэн жилийнхээ ажлаа дүгнэж, амжилттай ажилласны үр дүнд 2022 оны гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнгээс бий болсон нэмэлт орлогоос нийт ажилтнууддаа 13 дахь сарын цалинг олгожээ. Түүнчлэн 20 ажилтан тус бүрт 40 сая төгрөгийн байрны урьдчилгаа буюу нийт 800 сая төгрөг олгожээ. Үүнээс гадна ажилтан бүрт 2022 оны арваннэгдүгээр сард урамшуулалт цалин болох нийт гурван сая төгрөг олгосон байна.
Тус эмнэлэг нь өнгөрсөн наймдугаар сараас ажилчдынхаа цалинг 40 хувиар нэмжээ. Харин энэ оны дөрөвдүгээр улирлын үр дүнгийн урамгуулал 60 хувийг олгосон аж.
Гүйцэтгэлийн санхүүжилтийн шинэ тогтолцоо нь эмнэлгийн бие даасан байдлыг дэмжих, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэх, урамшуулах эмнэлгийн орчныг тав тух, эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаа шийдэх олон давуу талыг олгохын зэрэгцээ эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд бүтэц зохион байгуулалтаа хийн ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаа аж.
Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд ажилтан нэг бүрийн үүрэг оролцоо, харилцаа хандлага, хариуцлага нэн чухал гэдгийг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон тодотгож байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хuniig medehgui bitgii ingej Hudlaa yavuulga hiij bai. Ataarhsan humuus l oorsdoo yu ch hiij buteej chadahgui sul doroi baidlaa medersen uedee l ingej baij yaddag yum bn lee shuu
Лочин гэж худлаа шоувчин эмч бнаааа нойрбулчирхайч гэх шиг