ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 620 оюутныг суралцуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

2023-2024 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Оросын их, дээд сургуульд суралцах оюутны тоог 620 болгон нэмэгдүүлжээ.

Энэ жил ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад 620 тэтгэлэгт хуваарь гаргасан талаарх мэдээллийг Улаанбаатар дахь Русский дом өглөө.

Түүнчлэн Улаанбаатар дахь Русский дом нь 2022 онд нийгэм, хүмүүнлэгийн салбарт хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж, Орос-Монголын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулан, бүтэн жилийн туршид үр бүтээлтэй хамтран ажилласан Монголын хэвлэл мэдээллийн зарим байгууллагыг онцлон талархал илэрхийлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.188.32) 2022 оны 12 сарын 27

Баахан тролл бэлдэхдээ л их анхаарах юм, түүнээс биш эрчим хүч, усан станц аль байдгаар хь хааж боогоод байдаг улс шүү, цаг алдах хэрэггүй биз ээ, 3 дагч орнууд хэт нь хүлээж авахгүй биз.

0  |  0
1(66.181.181.50) 2022 оны 12 сарын 27

Очиж цаг алдах хэрэггүй шүү хогийн улс багш нар нь гадуурх нь муугаа мэдэхгүй их арьсны үзэлтэй

0  |  0
Top