Цар тахлын дараа Монголыг зорьсон 300 мянган жуулчин

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 28

Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласан. Үүний дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр олон талаас анхаарч байна.

Цар тахлын өмнө буюу 2019 онд 577 мянган жуулчин хүлээн авч, 603 орчим сая ам.доллар төвлөрүүлсэн гэх тооцоолол байдаг. Тухайлбал, хятадаас 168 мянга, ОХУ-аас 120 мянга орчим жуулчин ирсэн. Харин цар тахлын дараа олон арга хэмжээ авсан учраас 2022 онд улсын хил хаалттай байсан ч 300 орчим мянган жуулчныг авч чадсан нь цар тахлын дараа төлөвлөж байсан ажлын тооцоолол 100 хувь биелэсэн гэж салбарынхан үзэж байна.

Хэрвээ өмнөд хөрш хилээ нээсэн бол хятадаас 200 орчим мянган жуулчин ирэх байжээ гэсэн тооцоо ч бий. Цар тахлын дараа олон жуулчин хүлээн авсан тодорхой шалтгаанууд бий.

Тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын дараа байгалийн онгон төрхөөрөө байгаа зэлүүд газарт аялаж хүчил төрөгч авахыг зөвлөсөн, манай Засгийн газраас БНСУ-ын жуулчдыг визнээс чөлөөлсөн, агаарын тээврийн өртгийг бууруулсан гэх мэт зүйлс тус тус нөлөөлжээ. Харин одоо хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж улсын тусгай хамгаалалтад байдаг газруудаа зөв зохистой хэрэглэх нөхцлийг бүрдүүлснээр Монгол Улсад ирэх жуулчдын тоо өснө гэх тооцооллын дагуу ажиллаж байгааг салбарынхан дуулгав.

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR LUCIEN 190830826(178.175.141.250) 2022 оны 12 сарын 28

Өдрийн мэнд Эрхэм донор минь\n Венкатагийн нарийн мэргэжлийн эмнэлэг нь Сент Стев эмнэлгийн замын 29Б тоотод байрлах эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт их байгаа тул бөөрийг дахин $800,000$-оор худалдан авч эхэлснийг сонирхсон бөөрний донор эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдэгдэх зорилготой юм. , Бангалор ЭНЭТХЭГ, Сонирхсон 21-ээс дээш насны хандивлагч эмч Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: 19083082601 эсвэл 917050494622, Энэ нь хүүхдийн тоглоом биш гэдгийг бид танд уриалж байна. Амь насыг аврах тухай бөгөөд таны шагнал бол өвчтөний аль х

0  |  1
Лол(202.21.124.138) 2022 оны 12 сарын 28

ОХУ дайнаас зугтсан эсхүл далим ашиг хийх гэсэн хүмүүс л нэмэгдээ биздээ, Яамныхан ажил хийгээд 300,000 болгоцон юм шиг үлээх юм

2  |  0
Top