ДАРХАН-УУЛ | ЗДТГ галд өртсөн хоёр айлыг гэртэй болголоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 28

Дархан-Уул аймгийн хоёрдугаар багт 1-18 насны 4 хүүхдийн хамт амьдардаг залуу гэр бүл ахуйн гал түймрийн улмаас орон гэргүй болсон. Энэ сарын 4-нд гэр нь шатсанаас хойш эхнэр нөхөр хоёр үр хүүхдүүдээ дагуулан айлаар хоноглож байсан.

Ажил хөдөлмөр эрхэлдэг ч авсан цалингаараа шууд гэр худалдан авах боломжгүй, өвлийн хүйтэнд гадаа хоноглохдоо тулсан учир аймгийн Засаг даргад хандан дэмжлэг хүссэн юм.

Амьдралаа босгох гэж хичээж зүтгэж яваа олон хүүхэдтэй залуу гэр бүлд туслах саналыг аймаг орон нутгийн удирдлагууд хүлээн авч Кей брэндтэй хамтран тухайн айлыг өргөө цагаан гэртэй болголоо.

"Кэй брэнд"-ийнхэн Дарханд үйл ажиллагаа явуулаад нэг жил болж байгаа ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2 айлыг гэртэй болгож, тусгай хэрэгцээ шаардлагатай 100 гаруй хүүхэд, ахмад настанд дэмжлэг туслалцаа үзүүлжээ.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top