Улсын хэмжээнд урьдчилсан дүнгээр 71.1 толгой мал тоологджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 28

Улсын хэмжээнд 2022 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 71.1 толгой мал тоологджээ. Энэ нь малын тоо өмнөх оноос 3.8 сая толгойгоор буюу 5.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

2022 оны нийт мал сүргийн:

  • Адуу 4.8 сая – 6.8 хувь
  • Үхэр 5.5 сая – 7.7 хувь
  • Тэмээ 470.4 мянга – 0.7 хувь
  • Хонь 32.7 сая – 46 хувь
  • Ямаа 27.6 сая – 38.8 хувийг эзэлж байна.  

Мал тооллогоор хамгийн олон малтай аймгаар:

  • Хөвсгөл аймаг 6.3 сая толгой мал
  • Архангай аймаг 5.9 сая толгой мал
  • Төв аймаг 5.11 сая толгой мал
  • Хэнтий аймаг 5.1 сая толгой мал
  • Сүхбаатар аймаг 4.6 сая толгой мал тоолуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(192.82.77.138) 2022 оны 12 сарын 29

yamar tsuuhun yum be, bugdiig n nyadalchihsan yum baihdaa\n\n

0  |  0
Top